Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Гавьяаны төлөө" медалаар шагнуулжээ
2021-02-24 09:27

 

Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-ыг зорьжээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион явуулдаг гала контертод оролцон ая дуугаа өргөхөөр Москва хотноо очсон байна.

 

Концертын дараагаар түүнийг ОХУ-ын Батлан хамгаалах яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ. Уг концертыг Россия1 сувгаар шууд дамжуулав.

 

МУГЖ Г.Ариунбаатар Оросын алдарт "Марийнский" театрын гоцлол дуучнаар ажилладаг. Тэрбээр Санкт-Петербург хотноо байрлаж театрдаа бэлтгэл сургуулилалтаа  эхлүүлж буйгаа цахим хуудсандаа бичжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж , эх орныхоо нэрийг хилийн чанадад гаргаж буй МУЖ Ариунбаатартаа баяр хүргэж , аз жаргал хүсье.
2021-09-21