Автобус, автомашинтай мөргөлдөж хоёр хүн нас барж, 11 хүн гэмтэв
2021-02-24 09:38

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас баржээ. 

 

Ослын тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

 

Ослын улмаас Баян-Өлгий аймгийн харьяат Б /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат О /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барж, 11 хүн бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Нас барсан хүмүүсийг хүндэтгэх гэж юм бий , энэ өөр осол аваарын зураг тавьж олон нийтийг үл хүндэтгэж буй ! Ар гүнтийн даваанд онхолдсон автобусны зураг ашиглаад арчаагүй малнууд вэ
2021-02-24
Юунаас болж осол гараад байгааг жоохон тайлбарлаж бичиж баймаар байна аа.:
Юунаас болж осол гараад байгааг жоохон тайлбарлаж бичиж баймаар байна аа.
2021-02-24