Цар тахлын үед уруулын будагны эрэлт эрс буурчээ
2021-02-24

Коронавирусийн цар тахлын үед уруулын будагны эрэлт Хятадад эрс буурчээ. 2020 онд гоо сайхны энэ бүтээгдэхүүний борлуулалт хоёр дахин буурсан талаар ekd.me  мэдээлсэн байна. 

 

Харин нүд будахад зориулагдсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн эрэлт эрс өсчээ. Бүсгүйчүүд хөмсөгний харандаа, нүдний контур, зовхины будаг зэргийг ихээр авах болсон байна. Халдварын улмаас хүмүүс хаа сайгүй амны хаалт зүүх болсон нь ийнхүү гоо сайхны салбарт хүчтэй нөлөө үзүүлжээ. 

 

Европт ч ийм хандлага гарсан талаар Евродейли мэдээлсэн байна. Уруулын будаг, үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн эрэлт буурсан нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг "нойрсож буй гүнж" болгож, хүмүүс амны хаалтаа тайлж, ажил, театрт эргэн ирэх үед л "энэ гүнжийг сэрээх бололтой" хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 

Тухайлбал, Их Британид өнгөрсөн онд гоо сайхны бүтээгдэхүүний боруулалт 40 хувиар буюу 567.7 сая еврогоор буурсан гэж NPD судалгааны компани мэдээлсэн байна. Өөр нэг судалгааны байгууллага болох Nielsen Scantrack компанийн мэдээлснээр цар тахлын үед шүршдэг үнэртэн, шүдний сойз, бохь, савласан ус зэрэг бүтээгдэхүүнүүдийн борлуулалт ч 10 хувиар буурчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ха ха тэгнэ шдээ, уруул байтугай нүүрээ будалгүй бараг жил болж бнаа,
2021-02-25