ДЭМБ: Коронавирусийн халдвараас үүдсэн нас баралт 20 хувь буурав
2021-02-24

Дэлхий даяар хоёрдугаар сарын 15-21-ний хооронд долоо хоногийн хугацаанд коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 20 хувь буурсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

 

Энэ хугацаанд 66359 нас баралт бүртгэгдсэн байна. Харин халдварын тохиолдол 2 457 026-аар нэмэгдсэн нь өмнөх долоо хоноготой харьцуулахад 11 хувь буурсан үзүүлэлт гэнэ. 

 

Өвчлөл нэмэгдэх хандлага гагцхүү Зүүн Өмнөд Ази болон Дорнод Газрын дундад тэнгисийн бүс нутгуудад ажиглагдсан байна. Эдгээр бүс нутгуудын өвчлөлийн тоо 2-7 хувиар нэмэгджээ.

 

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 112 саяд хүрсэн бөгөөд халдварын улмаас 2.48  сая хүн нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин