Нийслэлийн боловсролын газраас "Ковид-19" цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээлийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
Нийслэлийн хэмжээнд ахлах ангид 45124, дунд ангид 100634 бага ангид 172620 хүүхэд суралцаж байна. Нийт 450-460 мянган сургууль, цэцэрлэгт суралцагчид болон багш сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарт ажиллаж амьдарч, сурч хүмүүжиж байгаа аж.
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс зогссон. Нэг сард нэг долоо хоног, есдүгээр сараас хойш 11 долоо хоног танхимаар, нийт өнгөрсөн жил 12 долоо хоног танхим, 20 долоо хоногт теле, цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явагдсан байна.
Танхимын бус хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явагдах үед нийслэлийн хэмжээнд:
Теле хичээлд хамрагдаж чадахгүй байгаа шалтгааны тухайд:
Нийслэлийн боловсролын газраас цахим хичээлийн үр дүнтэй холбоотой гомдол, санал эцэг эхчүүдээс байнга ирж байгаа. Тиймээс хичээлийн үр дүнд эцэг, эхчүүдийн оролцоо чухал байгааг сануулав.
Дашрамд дурдахад Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон нутагт сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс, Нийслэлийн сургуулиудыг гуравдугаар сарын 10-аас эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.Сүрэн
Уншиж байна |