Оксфордод коронавирусийн шинэ штаммаас сэргийлэх вакцины туршилт эхлүүлнэ
2021-02-25 08:30

Коронавирусийн шинэ штаммаар үүсгэгдэж буй COVID-19-өөс сэргийлэх вакцины туршилтыг Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд 2021 оны зун эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Оксфордын их сургуулийн профессор Сара Гилберт Их Британийн Парламентын Лордуудын танхимын Шинжлэх ухаан, технологийн хорооны сонсголын үеэр мэдэгджээ.

 

Одоогийн байдлаар эдгээр бэлдмэлүүдийг дэмжих журмыг хэлэлцэж эхэлсэн гэнэ. Туршилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах журмыг өнөөгийн улирлын томуугийн вакцинжуулалтын хөтөлбөрийн жишгээр боловсруулах боломжтой гэж профессор онцолсон байна.

 

Профессор Сара Гилберт Британи-Шведийн АстраЗенека компанид зориулан COVID-19-өөс сэргийлэх вакциныг бүтээсэн Оксфордын их сургуулийн дэргэдэх эрдэмтдийн багийг ахалж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин