ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
2021-02-25 09:21

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хаягаар орон даяар өнөөдөр 09.00 цагт эхэлж байна. Бүртгэл 2021 оны 04-р  сарын 20-ны 18 цагт дуусна.  Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

 

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

 

1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

 

2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

 

3. Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл

 

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

 

5. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

 

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв 

Shuud.mn
Сонин хачин