Монголчуудад дархлаа тогтоох дөрвөн вакциныг хэрхэн БҮТЭЭВ?
2021-02-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газар Ковид-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар хүн амын 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад хандивласан 150 мянган тун "AstraZeneca" вакциныг энэ сарын 22-нд хүлээн авч дархлаажуулалтыг хийж эхэллээ. 

 

Монголчуудыг дархлаажуулах дөрвөн төрлийн вакцины хоёрыг ДЭМБ хүлээн зөвшөөрсөн. Харин ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцины үр дүн одоогоор тодорхойгүй байгаа. Манай улсын хүн амыг дархлаажуулахаар төлөвлөсөн "Pfizer", "AstraZeneca”, "Спутник-V", Снифарм гэх дөрвөн төрлийн вакцины дархлал тогтоох механизмийг Хүний их эмч, Анагаах ухааны доктор Д.Мандахнаран ингэж тайлбарлалаа. 

 

 

 

1. АНУ-ын "Pfizer" ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтын бүтээл "Pfizer" вакцин

 

-Мэдээллийн РНХ гэдэг вирусын кодон мэдээлэл бүхий бичил хэсгийг хүний биед тарина. Энэ вакцин нь вирусийн удмын мэдээллийг өөхөн бүрхүүлд бүрхүүлж хүний бие рүү оруулдаг. Энэ нь хүний биед ороод сэртэнгийн уургийн мэдээллийг уншина. Ингэж сэртэнгийн уураг үүсгээд уургуудаа дархлаа тогтолцоонд таниулж дархлааны хариу урвал өрнүүлэн дархлаа тогтоодог механизмтай вакцин юм.

 

Сэртэнгийн уураг: Коронавирусийн гадна бүрхүүлийг үүсгэж доторх РНХ геномыг нь хамгаалдаг бүтцийн үндсэн дөрвөн уураг болох S, E, M, N уургуудын нэг юм. Бүтцийн уургууд нь мөн шинээр хувилагдсан вирусуудын бүтцүүдийг эвлэн цогцорч бие бүрэлдсэн вирус болон эсээс ялгаран гарахад нь тусалдаг.

 

 

АНУ-д хийсэн судалгаагаар нэг сая орчим хүнийг энэ вакцинаар дархлаажуулснаас 11 хүнд гаж нөлөө, урвал, хүндрэл илэрсэн. Хүний амь нас эрсдээгүй. Үр дүн маш өндөр гаж нөлөө багатай гэсэн үнэлгээг авч ДЭМБ-аар хамгийн түрүүнд баталгаажсан вакцин.

 

2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфордын их сургуулийн эрдэмтэд, Шведийн Вант улсын хамтарсан "AstraZeneca” компанийн хамтын бүтээл "AstraZeneca” вакцин

 

 

-Зөөгч адинавируст суурилсан вакцин. Адинавирус гэдэг хүнд халдварлах чадвар өндөртэй, өвчин үүсгэх чадвар харьцангуй бага вирусийг аваад доторх өөрийн удмын мэдээллийг нь авч устгаад оронд нь коронавирусийн мэдээллийн РНХ-г /Рибонуклейн хүчил/ хийгээд оруулдаг. Ингэж бэлтгэсэн вакциныг хүнд тарихад вакцин доторх адина вирусууд хүний биеийн булчингийн тарьсан хэсэг газар халдварлаад коронавирусийг сэртэнгийн уургуудын мэдээллийн РНХ-г уншиж гүйцэтгэх замаар "Pfizer" вакцинтай адил механизмаар үйлчилж дархлал тогтооход оролцоно. Эдгээр вакцин нь судалгааны багийнхны мэдээллэснээр 90-ээс дээш үр дүн үзүүлээд байгаа.

 

Энэ нь вакцин хийлгэсэн 100 хүн тутмын 90 буюу түүнээс дээш хүнд нь идэвхтэй, хамгаалах чадвар бүхий дархлаа тогтсон гэсэн судалгааны анхдагч үр дүнгүүдийг үзүүлээд байна. Ерөнхий биеийн харшил, урвал, хүндрэл маш бага буюу огт тохиолдохгүй гэсэн судалгааны үр дүн бий. Богино хугацаанд бүтээсэн хамгийн өндөр үр дүнтэй вакцин.

 

3. ОХУ-ын ЭМЯ болон Гамалеян нэрэмжит бичил нян судлал, тархвар судлалын институтын хамтын бүтээл "Спутник-V" вакцин

 

 

-Энэ вакцин нь адина вируст суурилсан. Хүний адина вирусийн ховор омгууд болох адина вирус 26, адина вирус 5 гэдэг илт судлалын хоёр өөр төрлийн вирусийг ашиглаж Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн вакцин шиг мэдээллийн РНХ-г оруулан халдваржуулна. Ингэж сэртэнгийн уураг дотор эсрэг биеийн урвал үүсгэж дархлаа тогтоох замаар ажилладаг вакцин. Энэ вакцин нь хоёр тундаа хоёр өөр төрлийн хүний вирус ашигласнаараа "AstraZeneca” вакцинаас багахан ялгаатай ч механизмийн хувьд адил.

 

4.БНХАУ-ын Снифарм вакцин

 

 

-Энэ вакцинд идэвхгүйжүүлсэн коронавирусийг ашигласан. Өөрөөр хэлбэл амьд коронавирусийг лабораторийн аргаар задлалгүйгээр үхүүлнэ. Үүний дараа өсч, үржих чадваргүй, өвчин үүсгэх чадваргүй идэвхгүйжүүлсэн коронавирусийг хүний биед тарьснаар дархлааны урвал өрнүүлж, дархлаа тогтооход оролцдог" гэлээ. 

 

Израйл, Их Британид хийсэн судалгаагаар "AstraZeneca”, "Pfizer" вакцинууд хүндрэл бага, дархлаа сайн тогтсон байна гэсэн судалгааны үр дүн гарчээ. Иймд ДЭМБ вакцины тусламжаар аюулт өвчний тархалтыг бууруулах хүлээлттэй байгааа юм. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Хужаа вакцин хортой!:
Хужаа вакцин бол маш хортой гэдгийг Сингапурын эрдэмтэд мэдээлсэн.
2021-02-25
Hurtsbaatar Sainsanaa:
ҮНДЭСТНИЙ язгуур эрх ашиг, аюулгүй байдлын талаар 12 жилийн турш ард түмэндээ үнэнийг мэдээлж байсан фб хаягийг минь хакердан хаасан байна. Мөн миний хувийн мэдээлэл, гэр бүлийн зураг, ажлын бичиг баримтуудыг хулгайлан хуулбарлаж намайг эх орондоо ирж учраа ол хэмээн дарамталж эхэллээ. Миний сүүлийн постууд бол Хятад вакцины аюулыг илчилсэн мэдээллүүд байсан. Сингапурын эрдэмтэд хятадын эхний вакцинаас хүний биед маш хортой зүйлс илрүүлсэн тухай мэдээлэл байсан. Ард түмэн минь болгоомжтой бай!
2021-02-25
Хачин ойлгомжгүй юм:
Ойлгосонгүй
2021-02-25
Ёооё! Юу биччихсэн юм бэ. Бөөн алдаа. Бас худал мэдээлэл байна. Ичиж үхмээр юм.
2021-02-25