Куба улс COVID-19-өөс сэргийлэх вакцин үйлдвэрлэж эхэллээ

Кубад коронавирусийн халдвараас сэргийлэх, дотооддоо боловсруулан гаргасан хоёр дахь вакцин болох Абдала тарилгыг үйлдвэрлэж эхэлсэн талаар Пренса Латина агентлаг мэдээлжээ.
Энэ вакцины клиникийн туршилтын гурав дахь шатыг гуравдугаар сард хийхээр төлөвлөсөн байна. Мөн хугацаанд коронавирусээс сэргийлэх Кубын өөр нэг вакцин болох Соберена 02 вакцины туршилт дуусах аж.
Соберена 02 вакциныг BIOCEN үйлдвэр гаргах бөгөөд үүнийг Энэтхэг, Вьетнам, Иран, Венесуэлийн эрх баригчид худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ