ВИДЕО: Ерөнхий сайдад ямар нэгэн зовуурь илрээгүй, биеийн байдал сайн байгаа
2021-02-25 11:40

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 

БНЭУ-д үйлдвэрлэсэн "AstraZeneca" вакцин тариулсан  Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарын биеийн байдал ямар байгаа вэ? Эмч, эмнэлгийн ажилчдад сөрөг шинж тэмдэг илэрсэн үү? 

 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-Ямар ч вакцинд хэсэг газрын болон ерөнхий биеийн урвал гардаг. "AstraZeneca" вакцин тариулсан хүмүүсийн 3-5 хувьд нь бие сулрах, ядрах, халуурах, хэсэг газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Ерөнхий сайд, эрүүл мэндийн сайдын биеийн байдал сайн, ямар нэгэн урвалын шинж тэмдэг илрээгүй. 10 минутын өмнө Эрүүл мэндийн сайдтай уулзаад гарч ирлээ. Сайдад ямар нэгэн зовуурь байхгүй, ажлаа хийж байгаа.  

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
Мөнхнаран ээж
2021-02-28
Үнэн юм уу ??:
Вакцин мөн байсан юмуу ?? Ард иргэд, Эх орноо боддоггүй хамгийн хогийн худалч, сэтгэлгүй, улстөрчид энэ дэлхийд ганцхан Монголын улстөрчид байх.
2021-02-25
Nam bus irgen:
Zaa yamai daa. Neg ni ch gesen vaccine tariulaad "pobochni effekt" baihgui baigaa ni sain hereg. Hen baih ni hamaagui. Bid chini Mongolchuud shuu dee.
2021-02-25
Zochin:
Hend heregtei yum
2021-02-25
ter showchin hend hamaatai yum bee
2021-02-25