Япон Олимпын бамбарын буухиаг зогсоож болзошгүй

img

Токиогийн Олимпын наадмын зохион байгуулах хоро Олимпын бамбарыг буухиалах үеэр коронавирусийн тархалтын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг нийтэлжээ. Энэ төлөвлөгөөнд зааснаар тодорхой нөхцлүүдийг биелүүлэх боломжгүй бол бамбар буухиалах гүйлтийг зогсоох боломжтой гэж заасан талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Төлөвлөгөөнд тусгаснаар, бамбар буухиалах чиглэлд хэт олон хүн цугларвал буухиаг зогсож болох гэнэ. Тиймээс буухиаг тасалдуулахгүйн тулд иргэдийг бамбар буухиалах арга хэмжээг шууд дамжуулалтаар үзэж сонирхохыг хүсчээ. Түүнчлэн буухианд оролцогчдыг амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, ариутгагч ашиглах зэрэг урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн зохион байгуулагчид онцолсон байна. Олимпын бамбарыг буухиалахад оролцож буй алдартнууд хүн хэт олноор цугларахаас бүрэн хамгаалагдсан хэсгүүдэд зогсох аж.

 

Олимпын бамбарын буухиа гуравдугаар сарын 25-ны өдөр Фукушима мужид эхэлж, 121 өдөр үргэлжлэх бөгөөд бамбарыг Японы бүх 47 мужаар аялуулахаар төлөвлөжээ. Харин Симанэ мужийн захирагч Тауя Маруяма коронавирусийн цар тахлын улмаас Олимпын бамбарыг буухиалах арга хэмжээнээс тус муж татгалзах бодолтой байгаа хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ