Зорилтот бүлгийн 3112 хүн вакцинжуулалтад хамрагджээ
2021-02-25 12:34

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.25/ хийлээ.

 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-Дархлаажуулсан эхний хоёр хоногийн байдлаар 16 байгууллагын 14 мянган хүн хамрагдах шаардлагатай.  Үүнээс зорилтот бүлгээс 3112 хүн хамрагджээ. Нийт вакцинжуулалт  22 хувьтай, сайн байна. 

 

Вакцин хийлгэсний дараа биеийн ерөнхий урвалын шинж тэмдэг илэрдэг. Үүнд: 

 

  • Халуурах

  •  Булчин өвдөх

  • Толгой өвдөх

  • Чичрүүдэс хүрэх 

  • Даарах 

  • Бүх бие, үе мөч өвдөх

  • Ядрах

  • Хамар битүүрэх 

  • Хэсэг газарт улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн вакцин тарьсан газар улайх, хорсох шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэгүүд 2-3 хоногийн дараа алга болдог. 

 

Хэрвээ танд дээрх шинж тэмдэг их мэдрэгдвэл 119 дугаар болон харьяа эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах боломжтой. 

Shuud.mn
Сонин хачин