Гадаадын иргэдийг АНУ-руу нэвтрэхийг хориглосон Трампын тушаалыг Байден цуцлав
2021-02-25 12:57

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа гаргаж байсан, гадаадын зарим иргэдийг АНУ-руу нэвтрэхийг хязгаарласан зарлигийг Ерөнхийлөгч Жо Байден цуцалсан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Дээрх тушаалыг Трамп өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарагж байлаа. Энэ журмын дагуу коронавирусийн халдварын цар тахлын үед "АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрсдэл учруулах цагаачид"-ыг АНУ-руу нэвтрүүлэхийг хориглож байв.

 

"Улс төрийн суртал ухуулга АНУ-ын ашиг сонирхлыг урагшлуулахгүй", харин ч хор хохирол учруулах тул дээрх хоригийг цуцлах шаардлагатай гэж Байден цохон тэмдэглэжээ.  Энэ хоригийн улмаас АНУ-ын иргэд, байнгын оршин суух эрхтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүд гэр бүлтэйгээ хамт байж чадахгүй олон тохиолдол гарсныг Жо Байден онцолсон байна.

 

"Түүнчлэн энэ хориг дэлхий даяарх хүмүүсийн ур чадварыг ашигладаг АНУ-ын эдийн засгийн салбаруудад саад болж байна" хэмээн Жо Байден мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Байден албан тушаалдаа очсон эхний өдрөө Трампын гаргасан зарилгуудыг цуцлах ажилдаа орсон бол саяхан тэрбээр Трампын санаачилсан Мексикийн хил дээр барих ханын барилгын санхүүжилтийг зогсосоон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин