Астразенека вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэллээ
2021-02-25 13:38

 

Улсын Онцгой комисс, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбар болох батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчдыг нэн тэргүүнд "Ковид-19" халдварт цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулна.

 

Дээрх салбарын албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Астразенека вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэллээ. Тархвар судлалын заалтаар сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна. Эхний ээлжинд:

 

  • •Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

 

  • •Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан

 

  • •50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулах юм. 
Shuud.mn
Сонин хачин