Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2021-02-25 14:56

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Тэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, дархлаажуулалтын талаар товч мэдээлэл өгч, БНФУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Чухал түнш Франц Улстай харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов.  

 

Цахим засаглалыг хөгжүүлэх болон “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгасан сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Элчин сайд Филипп Мэрлин тэмдэглэв.  

 

Дэд бүтэц, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, онцгой байдал, нийтийн тээвэр, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин