Автобусанд зорчиж яваад албадан хүргэгдсэн залуу ГОМДОЛГҮЙ
2021-02-26 08:25

 

Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний өдөр "Автобусаар зорчигчдын дунд халдвартай хүн явна" гэсэн шалтгаанаар иргэдийг удаан хугацаагаар саатуулав. Энэ үед коронавирусийн халдвар авсан гэх иргэний сэтгэл санаа хямарч автобуснаас гарч зугтахад тусгаарлах үйл ажиллагааг явуулж байсан алба хаагчид гавлаж, гадаа зогсоосон тохиолдол гарсан. Хэрэг явдлын дараа халдвар авсан гэх иргэнийг ХӨСҮТ-д, бусад зорчигчийг тусгаарлах байранд ажиглаж, тандалт шинжилгээ хийхэд бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар илрээгүй.

 

Тухайн өдөр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар газар дээр нь очиж ажилласан байна. Гишүүдэд, халдвартай хэмээн тусгаарлагдаад байсан 20 гаруй насны залуу аль нэг албан тушаалтан, байгууллагад гомдол гаргахгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэхдээ ХЭҮК хүний эрх зөрчигдсөн гэж үзэн чиг үүрэг бүхий байгууллагуудад зөвлөмж хүргүүлж цаашид хүний эрхийн асуудалд анхаарч ажиллах чиглэл өгсөн байна.

 

Тодруулбал, коронавирусийн халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, эмнэлэгт албадан хүргэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа алба хаагчид нэгдсэн чиглэлгүй, хүнлэг харьцах зааварчилгаа, аргачлалгүйгээс халдвар авсан хүнийг айлгах, сэтгэл санаа эрүүл мэндийг дахин хохирооход хүрэхүйц арга барилаар ажиллаж байгааг ХЭҮК буруутгажээ. Ингэснээр халдвартай иргэний регистр, гэрийн хаяг зэрэг хувийн нууц задруулсан тохиолдлууд буурч төрийн байгууллагууд иргэний хувийн нууцыг хамгаалах, нэр төрд халдахгүй байхад анхаарч эхэлсэн байна.

 

ХЭҮК-т он гарснаас хойш 193 гомдол ирсний 60-70 хувь нь “Ковид-19” халдвартай холботой байна. Гомдлыг ангилбал:

 

  • Эрүүл мэндийн эрхээ хамгааалуулж чадаагүй

 

  • Хувийн нууц, регистр, овог нэр, ажлын газрын нууцыг задруулснаар ялгаварлан гадуурхалтад өртсөн

 

  • Улаанбаатар хотод амьдрах орон байргүй хөдөө орон нутгийн оюутнуудыг дотуур байрнаас нь гаргах гэж байна

 

  • Тусгаарлах байрны стандарт хангагдаагүй, авч байгаа арга хэмжээний журмууд хүний эрх зөрчсөн

 

  • Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн /20 мянган хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж эцэг, эхтэйгээ отор нүүдэл хийж яваа тухай статистик мэдээг БШУЯ-наас танилцуулсан/

 

  • Зорчих эрх зөрчигдсөн /Эх орондоо ирж чадахгүй, Улаанбаатар, хөдөө орон нутагт хорионд орсон гэх мэт/

 

  • Хүнсний талонд хамрагдаж чадахгүй, хоолны хомсдолд орсон /орлого зогсож өдөр тутмын хүнсээ авах боломжгүй болсон гэх мэт/

 

  • Түрээсээ төлж чадахгүй байрнаасаа хөөгдөх дээрээ тулсан зэрэг гомдол иржээ.

 

Энэ мэтчилэн цар тахалтай холбоотой, хүний эрхийн хязгаарлалтын асуудлын 102 гомдол мэдээллийн мөрөөр ажиллагаа явуулж байгаа аж.

 

Аливаа хязгаарлалт хийхдээ хүний жам ёсны эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ нь хүн төрмөгц бий болдог үндсэн эрх /бусдаас ялгаварлан гадуурхагдахгүй байх, амьд явах, халдашгүй байх, өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолтой байх/. Харин хүний хууль ёсны эрхийг /сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн халамж хүртэх гэх мэт/ хязгаарлаж болно.

 

Гэхдээ хүн эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахгүй, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх ёстой. Хүний эрх гэдэг нь эрх, үүрэг, хариуцлага юм. Эрхийн хажууд үүрэг гэж зүйл үргэлж дагадаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН аМЫГ НЬ ТАГЛАЧИХДАГ АРГАТАЙ Л ДАА:
ЗОЧИН
2021-03-17
Зочин:
Одоо энэ ХЭК-н хүмүүс үйлчилгээний газруудаар тандалт хийх хэрэгтэй ямар ч шаардлагагүй хүний мэдээлэл цуглуулж авч байх вий далимдуулж тийм бол болиулах хэрэгтэй далимдуулж их бүдүүлэг ажлууд хүний эрхийг зөрчсөн олон асуудлууд байж л байгаа
2021-02-26
Эрүүлжүүлэх байруудын шалгаж үз:
Жинхэнэ яргачид цугларсан газар шүү. Хэдэн цагдаа нар нь гэж зүгээр л яргачид
2021-02-26
Энэ залуу шиг байж сур! 76 дурак аа!:
Иргэд ийм тэвчээртэй байдаг шүү! Гэтэл дээрэлхэж л... Ёс зүйгүй хандаж доромжлоод л...
2021-02-26