Үс засуулахад эд мал арвидна
2021-02-26 07:54

Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 14. Сугар гараг. Их морь одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд эд мал арвидна болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин