Вакцины гэрчилгээ нэвтрүүлэхийг Европын холбоо дэмжив
2021-02-26 08:42

Коронавирусиийн вакцинжуулалтад хамрагдсаныг батлах вакцины цахим гэрчилгээг Европын холбоо цаашид нэвтрүүлэх эрмэлзэлтэй байгаа талаар Германы канцлер Ангела Меркель мэдэгдлээ. 

 

Меркелийн мэдэгдсэнээр вакцинжуулалтад хамрагдсан тухай гэрчилгээг ойрын гурван сард багртаан бэлэн болгохоор болсон байна. Ийм гэрчилгээ нь Европын холбоо дотроо зорчих болон гадаад улс руу аялах, гуравдагч орны иргэд  ЕХ руу нэвтрэхэд шаардлагатай болох гэнэ.

 

Европын холбооны орнууд дээд хэмжээний уулзалтынхаа үеэр энэ асуудлыг хэлэлцэн санал нэгдсэн байна. Өмнө нь Германы канцлер Ангела Меркель коронавирусээс сэргийлэх тарилгад хамрагдсан хүмүүст гэрчилгээ олгох замаар давуу эрх өгөхийн эсрэг байр суурьтай байсан юм. Одоогийн байдлаар вакцин тариулсан хүмүүс маш бага байгаа тул Меркель ийнхүү вакцины гэрчилгээг эсэргүүцсэн хэмээн тайлбарлаж байв.

 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аялагч, жуулчдад зориулан вакцинжуулалтын паспорт ашиглах асуудлыг авч хэлэлцэж байгаа гэж мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин