Дархлаажуулалтын 39 цэг ажиллаж байна
2021-02-26 11:47

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.26/ хийлээ.

 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-Дархлаажуулалтад эхний ээлжид халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид зэрэг зорилтот бүлгийн 16 байгууллагын 14 мянган хүн хамрагдах шаардлагатай. Үүнээс 4926 буюу 35 хувь нь хамрагдсан байна. Ямар ч вакцинд дархлаажуулалтын дараа урвал илэрдэг. Вакцин хийлгэсний дараа зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг танилцуулбал, 

 

  • Халуурах

  • Толгой өвдөх

  • Үе мөч өвдөх

  • Ядрах

  • Хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногийн дараа алга болно. 

 

Ерөнхий биеийн урвал гарч байна гэдэг нь дархлаа сайн тогтож байгаагийн илрэл юм. Гэхдээ эдгээр шинж тэмдэг 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 39 цэг ажиллаж байна. Дархлаажуулалт гурван үе шаттай. 

 

Нэгдүгээрт, хүлээлгийн өрөөнд эмчид үзүүлнэ 

Хоёрдугаарт, вакцин хийлгэнэ 

Гуравдугаарт, дархлаажуулалт хийсний дараа 30 минут эмчийн ажиглалтад байна. 

 

Иймд иргэд вакцин хийлгэсний дараа хөндөхгүй,  ус хүргэхгүй байх, дулаан хувцаслах, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Хийгээд хийгээд 5000 хүн гэнэ үү. Хэзээ хийж дуусна вэ? Зөвхөн Астразенека нь 150,000 тун ирсэн шүү дээ. Ингэж хийвэл бүтэхгүй ээ. Хувийн хэвшлийн эмнэлэгт эрхийг нь өгөөд хийлгээсэй.
2021-02-26