АНУ Сирид агаарын цохилт өгсний улмаас хүний амь үрэгджээ
2021-02-26 12:37

Өнгөрсөн шөнө АНУ Сирийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгсний улмаас хэд хэдэн хүн амиа алдсан талаар Америкийн захиргаанаас авсан эх сурвалжтайгаар Вашингтон пост мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ираны талын бүлэглэлүүдийн ашиглаж байсан хил дээрх хэд хэдэн барилгуудыг устгах ажиллагааны дүнд "цөөн хэдэн хүн " амиа алдсан гэнэ. 

 

Хоёрдугаар сарын 26-нд АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Жон Кирби Америкийн цэргийн алба хаагчид Сирийн нутаг дэвсгэрт цохилт өгсөн талаарх мэдээллийг баталсан. Ираны талын бүлэглэлийнхэнд өгсөн энэхүү агаарын цохилт нь Ирак дахь Америк болон эвслийн хүчнийхэн рүү дайрсны хариу байсан гэж Пентагон мэдэгдсэн юм. 

 

Түүнчлэн цохилтыг дипломат арга хэмжээний зэрэгцээ явуулсан, Ирак болон дорнод Сири дэх нөхцөл байдлыг тогтворжууахад чиглэгдсэн гэж онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин