Ж.Эрдэнэбатыг батлан даалтад гаргахаас татгалзав
2021-02-26 14:10

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас ирүүлсэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Учир нь:

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно...” гэж заажээ.

 

Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан оролцогч нарын зүгээс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах 30 хоногийн хуулийн хугацаа өнгөрөөгүй байгаа нь анхан шатны шүүх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 43 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ганбат, С.Мандахбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэх заалтыг анхан шатны шүүх үгүйсгэх, өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн боломжгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэж,

 

Мөн хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид...” мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу шүүх өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан болно.

 

Иймд шүүхээс өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас гаргасан шүүгдэгч Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Уг захирамжийг эс зөвшөөрвөл тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хонгилын бөгсний шүүгч хэлмэгдүүлсэн ш дээ
2021-02-28
Ж.Эрдэнэбат гэгч хулгайч Ми ахынхаа бөгсийг долоож албан тушаалд оччихоод мөрөөрөө ажлаа хийгүй 5 аймгийн хамгийн сайхан байгалийн үзэсгэлэнт газруудыг тусгай хэрэгцээт газраас нь чөлөөлүүлж өөрөө болон ах дүү,найз нартаа аваад өгчихсөн хужаа хулгайч байгаа юм. ял нь хөнгөгдсөн байгаа юм. 20-30 жил хорих хэрэгтэй
2021-02-28
Эрдэнэбат юу ч хулгайлаагvй! Эрдэнэбатыг хилсээр хориулсан лифтэнд оцгонолддог янханаар хахууль авдаг шvvгчид, тэдний эзэн Монголыг ганцаараа тонон целмесен алуурчин хулгайч Жэнког огцруулж, ялыг нь егч Монголоо сэргээн мандуулья! Жэнко монголчуудыг ядууруулж, Монголын бvx менгийг ганцаараа хулгайлж байна!
2021-02-27
Эрдэнэбат юу ч хулгайлаагvй! Эрдэнэбатыг хилсээр хориулсан лифтэнд оцгонолддог янханаар хахууль авдаг шvvгчид, тэдний эзэн Монголыг ганцаараа тонон целмесен алуурчин хулгайч Жэнког огцруулж, ялыг нь егч Монголоо сэргээн мандуулья! Жэнко монголчуудыг ядууруулж, Монголын бvx менгийг ганцаараа хулгайлж байна!
2021-02-27
иргэн:
ХУЛГАЙЧИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРЬ.БҮҮ СУЛЛА!
2021-02-27