АНУ-ын цэргийн алба хаагчдын 70 орчим хувь нь вакцин тариулах хүсэлгүй байна

Америкийн цэргийн алба хаагчдын дунд коронавирусээс сэргийлэх вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа хүн олон байгаа нь жинхэнэ асуудал гэж АНУ-ын Конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороо үзэж байгаа талаар NBC мэдээллээ.
Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар, Америкийн цэргийн алба хаагчдын ердөө 33 хувь нь вакцин тариулахад бэлэн байгаа гэж хариулжээ. Харин иргэдийн дунд вакцин тариулах хүсэлтэй хүмүүс 60 хувийг эзлэж байгаа юм.
Энэ байдал ноцтой гэж үзсэн сенатч Гэри Питерс "Цэргийн объектуудын ойр амьдардаг хүмүүсийн хувь тавиланд би санаа зовниж байна" хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн сенатчид цэргийн албанд вакцин эсэргүүцдэг хүн тийм олноор байгаагийн шалтгааныг тайлбарлахыг Батлан хамгаалахын сайдын Дотоодын аюулгүй байдал эрхэлсэн туслах Роберт Сейлсессээс хүссэн байна. Гэсэн ч тэрбээр тодорхой хариулт өгч чадаагүй гэнэ. Гагцхүү, цэрэг, офицеруудын дунд тайлбарлах, таниулах ажлыг Зэвсэгт хүчний командлалын зүгээс хийж гүйцэтгэж байгаа хэмээжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Зэвсэгт хүчин 1.3 сая тун вакцин хүлээн авсан бөгөөд зэвсэгт хүчнээс 887 мянган цэргийн болон энгийн алба хаагч эхний тунгаа тариулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ