Шүхэрчид агаарт пицца иджээ
2021-02-27

АНУ-ын Техас мужийн Хьюсон хотын оршин суугч Лори Паталокко гурван найзын хамт шүхрээр үсэрч, улмаар агаарт байхдаа пицца идсэн талаар Дейли Мэйл мэдээлжээ. 

 

Хайрцагтай пицца барьсан хоёр шүхэрчин түрүүлж онгоцноос үсэрсэн байна. Харин тэдний араас үлдсэн хоёр нь үсэрч, агаарт тогтохдоо бүгд нэг нэг зүсэм пицца аван иджээ.

 

"Энэ удаад шүхрээр үсэрсэн нь өмнө нь үсэрч байсан тохиолдлуудаас хамгийн гайхалтай, ер бусын байлаа. Манай найз Мелисса пиццанд их дуртай. Бид шүхрээр үсрэх үедээ пицца идэж болох эсэх талаар тэр надаас асуусан юм. Бидэнд энэ санаа таалагдаж, хэрэгжүүлэхээр шийдсэний дээр дараа нь ч дахин энэ туршлагаа ашиглах байх. Агаарт пицца идэх нь газарт идсэнээс хамаагүй дээр юм билээ" хэмээн Лора ярьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
enh:
Ene yuch bish manaihan agaart boodog zadalj piviig daruuldag baival yanav???
2021-02-28