Вакцин хийлгэсний дараа толгой өвдөж, халуурвал дархлаа сайн тогтдог
2021-02-27 11:16

Монгол Улсын Засгийн газар Ковид-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар хүн амын 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад хандивласан 150 мянган тун "AstraZeneca" вакциныг энэ сарын 22-нд хүлээн авч дархлаажуулалтыг хийж эхэллээ. 

 

Дархлаажуулалт эхэлснээс хойш эрүүл мэндийн 16 байгууллагын ажилчид, хариу арга хэмжээний баг буюу коронавирусийн голомтод ажиллаж байгаа онцгой, мэргэжлийн хяналт, цагдаа, хүчний байгууллагын алба хаагчдыг дархлаажуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт хамрагдах ёстойгоос 6808 хүнийг дархлаажуулжээ. Үүний 561 нь хариу арга хэмжээний багт аижллаж байгаа хүмүүс аж.

 

Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл бүх вакцинд гардаг. Коронавирусийн дархлаажуулалтын хувьд халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг 20-21.5 хувьтай байна. Энэ хөнгөн хэлбэрийн зовиур 2-3 хоногийн дараа арилж байгаа. Ерөнхийдөө дархлаажуулалтын дараах зориур 2--3 хоног явагдах нь тухайн хүнд дархлаа сайн тогтож байна гэж дүгнэдэг" гэж мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
loichison udaan yum a, hud surjigneed bailgui hurdan tariach.
2021-03-01
хэн мэдлээ
2021-02-27