ШУУД: 41 хүнээс коронавирус илэрчээ
2021-02-28 11:02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.28/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 40 тохиолдол нь Улаанбаатар хотод, нэг тохиолдол нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүн байна. 

 

Дотоодод бүртгэгдсэн 40 тохиолдлын 20 тохиолдол нь  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд  халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал, 14 тохиолдол ойрын хавьтал байна. 6 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа.

 

Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2907 байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2907 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2249 байгаа. Өнөөдрийн байдлаар 643 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 561 хүн хөнгөн, хүндэвтэр 73, хүнд 8, маш хүнд 1 хүн байгаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Zail muu pizdaa:
Zail muu zolbin lalaruud
2021-02-28
Зочин:
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа та иргэдэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгнө үү. Таны мэдээлэл иргэдэд эрүүл мэндээ хамгаалах боломж олгох ёстой атал тодорхой бус, ярианы дэс дараалал нь буруу, товч мэдээлэл байна. Амбасэлмаа докторын мэдээлэл хийдэг туршлагаас суралцаж, харьцангуй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Эсвэл зөв, тодорхой ярьж чаддаг хүнээр мэдээлэл өгүүлнэ үү. Халдвар буураагүй байгаа нөхцөлд иргэд эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай байна.
2021-02-28
Зочин:
Шинээр илрээд байгаа халдвар нэг хаалга-нэг шинжилгээнд хамрагдсан хүмүүс байгаа юм энэ талаар мэдээлэл өгөөч мэдээлэл хийж л байгаа юм бол бүхэнд тодорхой танилцуулах эсвэл болих хэрэгтэй Амбэсалмаа доктор шиг танилцуулах
2021-02-28