ДЭМБ: Дэлхийн хүн амын 10 хүрэхгүй хувь нь COVID-19-ийн эсрэг биеттэй
2021-03-01

Дэлхийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь SARS-CoV-2-ын эсрэг биеттэй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Сумия Сваминатан мэдэгджээ. 

 

Энэ нь дундчилсан мэдээлэл гэдгийг тэрбээр онцолсон байна.Халдварын томоохон голомтуудтай зарим хотуудад хүн амын талаас багагүй хувь нь коронавирусийн эсрэг биеттэй болсон гэж ДЭМБ-ын мэргэжилтэн онцолжээ.

 

"Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн амд үүсч буй дархлаа, эсрэг биетийн судалгаануудын талаарх мэдээлэл тухай бүрт нь авч байна. Одоогоор ийм судалгаа 500 орчим бий" хэмээн Сваминатан мэдэгдсэн байна. Түүнчлэн сүргийн дархлаа үүсгэх цорын ганц арга нь вакцинжуулалт хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 114 саяыг давж, үүнээс 64.4 сая нь эдгэрсэн байна. Харин коронавирусийн халдварын улмаас 2.53 сая хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин