Туркмений хотын баяраар төрсөн хүүхдэд "Нийслэл" гэж нэр өгөхийг тушаажээ

Туркменд нийслэлийн 140 жилийн ойн баярт бэлтгэх ажил үргэлжилж байгаа гэнэ. Хоёрдугаар сарын 26-ны өдөр Сайд нарын танхимын хурлын үеэр тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Ашхабадын ойд зориулсан ёслолын арга хэмжээнүүдэд онцгой анхаарахыг даалгасан талаар ТДХ мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, баярт зориулан шинэ барилгуудыг нээж, тоглолт үзэсгэлэн зохион байгуулан, кино бүтээж, нийтдээ автобусны 400 шинэ буудал гаргах гэнэ.
Үүний зэрэгцээ, тавдугаар сарын 25-ны өдөр тохиох хотын баярын өдөр төрсөн анхны хүүд Пайтагт (Нийслэл) эсвэл Ашхабад, харин охин бол Мержен (Сувд) эсвэл Мая гэх нэр өгөхийг даалгажээ. "Энэ нь нийслэлээ хайрлаж, түүний түүх хүндэлж, ард түмний аз жаргалтай амьдарлаар бахархаж байгаагийн илэрхийлэл болно" хэмээн Бердымухамедов мэдэгдсэн байна.
Түүнчлэн нийслэлийн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулна, энэ нь "тэдний гэр бүлд мартагдашгүй мөч болно" хэмээн Туркмений Ерөнхийлөгч онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ