Сураггүй алга болсон гурван хүүхдийг эсэн мэнд олжээ
2021-03-01 09:42

Сураггүй алга болсон гурван хүүхдийг эсэн мэнд олжээ.

 

Тодруулбал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 9 дүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд энэ сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Д/4 настай эрэгтэй/, Д/4 настай, эрэгтэй/, Т /4 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:05 цагт тус багийн иргэн Д-ийнд унтаж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
4 НАСТНУУД ГУРВАН ЭРИЙН ХУГАРХАЙ БАС ТЭГЭЭД ГАЗРАА ОЛООД ОЧООД УНТСАН Л БАЙНА Ш ДЭЭ. ХӨӨРХИЙ ЛҮДНҮҮД ВЭ. 3-ЛАА 4 НАСТАЙ ЮМ УУ КККККК. ОЛДСОН НЬ ЯАМАЙ, ЭНД ТЭНД ЧОНО НОХОЙН ХООЛ БОЛЧИХОЛГҮЙ, БАС ХАР ХҮЙТЭНД ХӨЛДӨӨД ҮХЧИХГҮЙ ЭСЭН МЭНД Л ОЛДСОН БАЙНА. БАЯНХОНГОРТ Ч ТЭГЭЭД ГАНТАЙ БАЙСАН ГАЗАР ЧОНО Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ. БУРХНЫ АВРАЛААР 3 НӨХРИЙГ АШГҮЙ ОЛЖЭЭ....АЗ АЗ АЗ
2021-03-01