Өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургууль танхимын хичээл эхэллээ
2021-03-01

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон.

 

Ингэхдээ танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.

 

 

Shuud.mn
Сонин хачин