Шинэ цэрэг халууддаа дэглүүлэх ҮҮРЭГТЭЙ юу?
2021-03-01 10:41

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай байлдагч нас барсан хэрэг /2019.01.22/ гарч байв. Талийгаач Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж Зүүнбаянг зорьсон. Харин дөрвөн сарын дараа ижий, аав нь хүүгийнхээ цогцсыг  “Хүүрийн толбо үүссэн, гадны нөлөөгүй”  гэсэн мэдэгдэлтэй хамт хүлээн авсан.

 

 

Цэрэгт татагдсан хугацаанд зодуулж, дарамтлуулдаг байсан тухай Тангарагийн баярын үеэр ээждээ ярьж, “Хурдан аваарай” хэмээж байсан. Мөн  энэ талаар ахтайгаа утсаар холбогдон хэлж байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байлаа.

 

Тухайн үед Бригадын генерал Б.Амгаланбаатар "Байлдагчид цэргийн ангийн дотоод журам зөрчсөн /гар утсаар ярьсан/ учраас гадна талбайд гарч гүйлгэсэн. Байлдагч А гүйж чадахгүй болоод жагсаалаас гарах үед нь "баашиллаа" гээд цохисон асуудал байгаа. Энэ нь үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлогдоно. Гүйж ирээд байрандаа орж ирсэн нь цагдаагийн байгууллагын хурааж авсан бичлэгэнд байгаа. Хувцсаа өлгөж байхдаа өлгүүрт хүрч чадахгүй байсан тул ахлагч нь түшээд орон дээр суулгасан юм билээ. Түүнээс талбай дээр ухаан алдаагүй" гэдэг тайлбар мэдээллийг өгсөн.

 

Тун саяхан хал цэргүүд шинэхэн байлдагч нарыг дэглэж, дуулуулж, доромжлон шоглож бах таваа хангаж буй зүй бус үг хэллэгтэй дүрс бичлэг цацагдаж хүүгээ цэрэгт үдсэн олон ижий, аавын санааг чилээгээд байна.

 

ЗХЖШ-ын хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр "Цэргүүд нэгнээ дэглэсэн үйл явдал болсон нь үнэн. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр 032 дугаар анги дээр дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Халагдах гэж байсан, 2019 оны хоёрдугаар ээлжинд татагдаж ирсэн дайчид чөлөөт цагаараа 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн байлдагчидтай зүй бус, ёсзүйгүй харилцсан байна” гэсэн.

 

Шинэ цэргүүд дэглүүлэх ёстой. Удахгүй хал цэрэг болоод “өшөөгөө” өөр шинэ цэргүүдээс авч болдог гэх бичигдээгүй хууль мэт хэт хуучирсан, зүй бус үг цэргийн албанд одоо ч ам дамжин яригдсаар байгаа. Тэгвэл цэргүүд дэглүүлж, зодуулах үүрэгтэй юу?

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цэргийн алба хаагч нь:

 

Эх орон, төр, ард түмнээ хүндэтгэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх;

 

Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх;

 

Үүргээ эрэлхэг зоригтой, санаачилагатай, сахилгатай, үнэнч шударга биелүүлж, тохиолдсон бэрхшээлийг тэсвэртэй даван туулах үүрэгтэй” гэж Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэмд заажээ.

 

Харин хал цэргүүдэд зодуулж, дарамтлуулж байж сая эр хүн, цэрэг эр болдог гэх заалт алга. Хэрэв 2019 онд Зүүнбаянд амиа алдсан 19 настай хөөрхий хүү ийм зодуур, дэглүүрийн улмаас хорвоог орхисон бол яах вэ. “Ээж ээ, хурдан ирж аваарай” гэх үг нь арга ядсан, амь гуйсан тусламжийн дуудлага байсан бол хэрхэх вэ. Дахиад цэрэгт яваад цогцос болоод буцаж ирэхгүй байх амь насны баталгааг хэнээс нэхэх вэ?

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Дэглүүлэх ямар ч үүрэг байхгүй. Хүнийг доромжилж болохгүй
2021-03-04
2 jil bolgoo:
ARMI 2 jil boloh yostoi .
2021-03-02
Zocnin:
Degluuleed zogsohgui niigmiin shuljeend mash ewgui bdald irson 2 huud Batkan hamgaalah yam setgel sanaa hohirliig baragduulah yostoi
2021-03-01
Зочин:
Чинийхээр бол зодуулаад үхээд байг гэж байгаа юм уу.Заах ёстой юмаа заагаад тэвчээртэй хат суулгана л биз. Заавал зодуур нүдүүр, ёс зүйгүй доромжлол, дарамт шахалтад тахир дутуу болгох ёстой юм уу.Алчихаад эцэг эхэд нь цогцос өгөөд байхаар чинь хэн ч хүүхдээ үхүүлэхийг бодохгүй
2021-03-01
Уг нь энэ гүйлгэх харайлгах норматив хийлгэх эт нь байх асуудал хамгийн гол нь үхэлд хүргээд байгаа нь ноцтой асуудал энд гол анхаарал чухал хатуу хяналт 24цагийн байлдааны жижүүрлэлт цагийн хуваарь байгаа биздээ. Цагийн хуваарь цэргийн алба удирдах алтан зарчим байдаг номлол хаа бна аа
2021-03-01
Zocnin:
2 huugiin setgel sanaanii hohirliig BHYamaar garguul
2021-03-01
zochin:
нэг цэргийг нэг генаралд хариуцуулж харж байг монголд генарал эрхэмүүд зөндөө байгаа
2021-03-01
69 57 98 67:
БХЯ тэтгэвэртээ гарсан 65- 75 настай гeнeрал хурандаа нар зөвлөх багш дасгалжуулагч нэртэй орон тоо бөглөж өндөр тэтгэвэр дээрээ сая сая төгрөгөөр сул цалин өгөхөө болиочэээ. Зарим нь бүр таргалаад хөл нь биёийг нь даахаа болилоо гэх. Тэтгэвэрт гарчаад албаны машин унадаг дарга нар байна гэхээр иргэд итгэхгүй
2021-03-01
Баянмөнх гэж хурандаа байдаг уу. Тэр нөхөр хэцүү
2021-03-01
Emegteichuudiig daramtalj unagaadag.
2021-03-01
Ганаа:
Энхийг сахиулах ажиллагаа цэргийн сургуульд элсэж байгаа залуучуудаас биeийн тамирын шалгалт авахдаа мөнгө архи авч тэнцүүлдэг Жанжин штабын хөгшин дарга нараа зайлуулаач. Хүн болгон мэдэж байгаа шүү.
2021-03-01
2020 оны 1 дүгээр ээлжээр Корона гээд цэрэг татлага явагдаагүй. Отгонбаяр худлаа гаанаад сэтгүүлчид ураж ойлгохгүй
2021-03-01
Ер нь цэрэгт хэн хүүхдээ явуулж ингэж махан таташ болгохыг хүсэх вэ дээ. Тэр сайд нь өөрөө хүүхдээ наад ангидаа явуул. Тэгээд харъя.
2021-03-01
МОНГОЛЫН АРМИ Ч ГЭЖ ДЭЭ ИНЭЭДТЭЙ, ОНИГООТОЙ ЮМ ДАА ХӨӨРХИЙ. 5000 МЯНГА ХҮРЭХГҮЙ ЦЭРЭГТ 100 ГЕНЕРАЛТАЙ. 100 ЯМААНД 60 УХНА ГЭДЭГ БАЙСАН БОЛ ОДОО ЦАГТ ЭСРЭГЭЭРЭЭ 60 ЯМААНД 100 УХНА БОЛСОН. ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ, НЭГ ЖИЛД ТАМХИ ТАТАЖ, ХУДЛАА ХЭЛЖ, ХУЛГАЙ ХИЙДЭГ ГАРУУД БОЛЖ ГАРЧ БАЙНА. АРМИ Л ЮМ БОЛ АЖИЛ ХИЙЛГЭ, ХӨДӨЛМӨРЛӨЖ СУРГА. СОЦИАЛИЗМЫН ҮЕД ЦЭРГЭЭС ХАЛАГДСАН ЭР ГЭДЭГ НЬ ИР НЬ ХАНАСАН ХУТГА ШИГ Л ҮГ ДААДАГ, АЖИЛ ХИЙДЭГ, ХЭДЭН АМЬСГААНУУДЫГ ЦОХИОД УНАГАЧИХ ГАРЫН БҮЛТЭЙ Л БАЙДАГ БАЙСАН. ОДОО БОЛ ГОМО, ХҮҮХЭН ШИГ ГИЙНАСАН, ШУУДАЙ ГУРИЛ ҮҮРЭЭД 1 КМ ЯВЖ ЧАДАХГҮЙ, ӨМДӨНДӨӨ УНГАС АЛДААД 100 МЕТРТ ГҮЙЖ ЧАДАХГҮЙ НОГООН ХУВЦАСНЫ ГОЛУУД ХУДЛАА ЧАМИРХАЖ ХИЙРХСЭН, ХАР ТАМХИ, ХИП ХОП ГЭЖ САВСАГНАХААС 10 ХОНОГ ӨВЛИЙН ХҮЙТЭН, УС БОРООНД ӨЛ ДААХ ЧАДВАРГҮЙ, 50-100 КМ МАРШ ТАКТИКТ ЯВЖ ЧАДАХГҮЙ ЗҮГЭЭР Л УЛСААР ТЭЖЭЭЛГЭСЭН ЦӨӨВӨР ЧОНОНУУД БЭЛТГЭЭД БАЙНА ШҮҮ. БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ч ГЭЖ БАС НЭГ ХУДЛАА ГАР. ҮНЭХЭЭР АРМИ МЭДДЭГ БОЛ ИЙМ ГОНГИНОСОН МЭДЭГДЭЛ ХИЙЛГҮҮЛЭЭД БАЙМААРГҮЙ БАЙНА. ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВААД ЦЭГЦЛЭХ ЭРХ МЭДЭЛ, ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ. ЕР НЬ ИЙМ ТЭНЭГ БАЙГААД БАЙВАЛ ХҮМҮҮС ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛАХГҮЙ Л БОЛОХ БАЙХ ШҮҮ...
2021-03-01
Зочин:
Чинийхээр бол зодуулаад үхээд байг гэж байгаа юм уу.Заах ёстой юмаа заагаад тэвчээртэй хат суулгана л биз. Заавал зодуур нүдүүр, ёс зүйгүй доромжлол, дарамт шахалтад тахир дутуу болгох ёстой юм уу.Алчихаад эцэг эхэд нь цогцос өгөөд байхаар чинь хэн ч хүүхдээ үхүүлэхийг бодохгүй
Zocnin:
Degluulsen 2 tseregt setgel sanaani hohirold 100 say tog olgoj tsaashid surah bolowsroh erheer shagnaj uramshuulah heregtei Daruu bj setgelee barih tenkheetei aawiin howguud bna
2021-03-01
ere:
Яг үнэндээ цэргүүд хийх юмгүй уйдаад дээр нь хөгийн сэтгэхүйтэй цэргүүд байгаад байгаа учраас дэглэлт байгаа байх. Хийх юмтай болгомоор байна. Эсвэл 1 жил биш 6 сарын курс болгоод сурах ёстой юмыг нь заагаад гаргадаг болгох хэрэгтэй.
2021-03-01