ШУУД: 45 хүнээс коронавирус илэрчээ
2021-03-01 11:03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.01/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11905 хүнд шинжилгээ хийснээс 45 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 2952 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Эмчлэгдэж эдгэрсэн тохиолдол 2299 болжээ.  Өнөөдрийн байдлаар 638 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 558 хүн хөнгөн, хүндэвтэр 70, хүнд 9, маш хүнд 1 хүн байгаа.

 

Сүүлийн батлагдсан тохиолдлууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус тус бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн 45 тохиолдлын 13 тохиолдол нь  "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд  халдвар илэрсэн ойрын хавьтал, 29 тохиолдол ойрын хавьтал байна. 3 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа.

 

Сүүлийн үед голомтлон гарч буй халдварын ихэнх нь үйлдвэр, гутлын цех,  хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллага зэрэг газруудад бүртгэгдэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ХӨСҮТ-ийн мэдээлэл нь иргэдийг ковидоос хамгаалах урьдчилан сэргийлэх зорилготой тул дүүргийн аль хороонд, ямар байгууллага, аль үйлчилгээ худалдааны газар өвчин гарсаныг ойлгомжтой, тодорхой мэдээлэх ёстой байна. Байгууллагын нэр хүндээс илүү хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх чухал шүү Амбасэлмаа доктор сайн мэдлэгтэй мэдээлдэг байсантай адил мэдээлэл өгнө үү
2021-03-01
Зочин:
Аль үйлдвэр, зах, худалдааны төв гэдгээ тодорхой мэдээлж баймаар байна. Иргэд болгоомжлоод хэрэг болно
2021-03-01
БУУРАХГҮЙ Ш ДЭЭ. ЗОЛГООД ТЭНЭЭД СОЛИОРООД ЯВААД БАЙХАД ЯАЖ БУУРАХ ВЭ. ХАРИН Ч ИЛРҮҮЛЭЭД МӨРДӨӨД ШАЛГААД Л ЯВААД БАЙНА. ӨӨРСДӨӨ ТУСААГҮЙДЭЭ БАЯРЛАЖ ЯВ. МАСКАА ЗҮҮГЭЭД ГАРАА УГААГААД БОЛЖ ӨГВӨЛ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААД УДАХГҮЙ ХИЙГДЭХ ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ. ТЭРНЭЭС ХАРААЖ ЕРӨӨГӨӨД БАГАСЧИХДАГ Ч ЮМ БИШ
2021-03-01
Ene yasan buudaggui hogiin too vee.
2021-03-01