Словакт тусгай шүүлтүүртэй амны хаалт зүүх журам гарчээ
2021-03-01

Словакт олон нийтийн газруудад хамгаалалтын амны хаалтны оронд респиратор буюу тусгай шүүлтүүртэй амны хаалт зүүх журам гаргажээ. Түүнчлэн гуравдугаар сарын гуравны өдрөөс эхлэн хөл хорих цаг тогтоосон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Хөл хорих цаг тогтоохын зэрэгцээ өглөөний таван цагаас үдшийн 20.00 хүртэл хугацаанд гэрээсээ хүндэтгэх шалтгаангүйгээр гарч болохгүй гэнэ. Гэрээсээ гарах хүмүүс ажил олгогчийн тодорхойлолт эсвэл амьдран суух хаягийг нь тусгасан биеийн байцаалт зэрэг бичиг баримт авч явах шаардлагатай хэмээн анхааруулсан байна.

 

Словакийн 65-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын өдрүүдэд 09.00-11.00 цагийн хооронд л хүнсний бүтээгдэхүүн авахаар дэлгүүр орохыг зөвшөөрчээ. 

 

Шинээр авч хэрэгжүүлэх эдгээр хязгаарлалтын арга хэмжээнүүд нь тус улсын халдварын нөхцөл байдлыг намжаахгүй бол илүү хатуу арга хэмжээ авахад бэлэн гэж Словакийн засгийн газар мэдэгдсэн байна. Энэ улс 5.5 сая хүн амтай бөгөөд энд коронавирусийн халдвар 308 мянга бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин