БНХАУ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрсний хэрэглээг багасгажээ
2021-03-01

Хятад улс цахилгаан эрчим хүчний нийт боловсруулалт дахь нүүрсний эзлэх хувийг багасгажээ. Энэ талаар хоёрдугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн БНХАУ-ын Улсын статистикийн газрын тайланд өгүүлсэн байна.

 

Өнгөрсөн онд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг 56.8 хувиар багасгасан нь 2019 оныхтой харьцуулахад 0.9 хувьиар бага байгаа гэнэ. Мөн 2020 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн нь шатаах нүүрсний хэмжээг 2019 оныхтой харьцуулахад 0.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэсэн ч нүүрсний цахилгаан эрчим хүчнээс хараат байх явдлыг цаашид ч бууруулна гэж Хятад улс төлөвлөжээ.

 

Шинэ таван жилийн төлөвлөгөөнд тусгаснаар 2025 он гэхэд нүүрснээс гарган авдаг эрчим хүчний хэмжээг 52 хувь болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Харин 2060 он гэхэд нүүрснээс татгалзаж, 2030 он гэхэд Хятад улс нүүрсхүчлийн хийн хаягдлын оргил үеийг ардаа үлдээсэн байхаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин