У.Хүрэлсүх: Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, хүн ардаа эрүүл энх, аз жаргалтай байлгахын төлөө зүтгэнэ
2021-03-01 16:04
 

 

Монгол Улсад улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Монголын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсан энэ өдрөөр Эх орончдын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. МАН-ын үүсэн байгуулагдсаны 100 жил, Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд: 

 

 

-Монгол Ардын Нам бол 1921 онд ард түмнийхээ тэмцлийг удирдан манлайлж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, ээдрээт цөвүүн цаг үеийн хүнд бэрх сорилт бэрхшээлд нугаралгүй эр зориг, эв хамтын хүчээр даван туулж, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийг түүчээлэн нэгэн зууны түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин билээ.


Монголын ард түмний хорьдугаар зууны соёл иргэншил, үндэсний сэргэн мандал, Монгол Улсын өрнүүн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!


Манай нам тэртээх зуун жилийн өмнө Ардын хувьсгалыг манлайлан удирдаж, алдагдсан эрхээ эргүүлэн аваад эдийн засаг, аж ахуйн хувьд туйлдан доройтсон, соёл, боловсрол хоцрогдсон, өвчин эмгэгт баригдаж, үндсэндээ мөхлийн ирмэгт тулсан ядуу буурай ард түмэн, улс орноо сэргээн босгож, Анхдугаар Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгож чадсан түүхэн гавьяатай. Орон даяар бүх нийтийг хамарсан “Соёлын довтолгоон”-ыг амжилттай зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг хийгээд нийгмийн бүхий л хэрэгцээт салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өргөн цар хүрээнд шинэ бүтээн байгуулалтуудыг идэвхийлэн өрнүүлж, ард иргэдээ орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах зэрэг улс эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө манай нам чин үнэнчээр тууштай зүтгэж ирсэн.


Монгол Ардын Нам түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулагч улс төрийн хүчин байсан. Цаашид ч үнэт зүйлээ алдалгүй, итгэл хүлээлгэсэн сонгогч олон түмэндээ амласан амлалтдаа үнэнч байж ард түмэн, эх орныхоо төлөө зүтгэх болно. Эдүгээ Монгол Ардын Намын байгуулсан Засгийн газар газрын тосны үйлдвэр, дулааны цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, олон зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг, музей, орон сууцны хороолол, уул уурхай, авто зам, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг санаачлан өрнүүлж байна. Туурга тусгаар улсаа сэргээн босгож, тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, хадгалж ирсэн эх орончдынхоо гавьяа зүтгэлийг үр хойчдоо бахархан алдаршуулж, үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэн авч явах нь Та бидний эрхэм үүрэг юм. Бид бүтээн босгосон улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, хүн ардаа эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэлээр зүтгэж, Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа ууган намын даргын хувьд туйлын баяртай байна.


Монгол Ардын Намын эрхэм гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, монгол хүн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай амьдрах болтугай гэжээ. 

Эх сурвалж: Nam.mn


 

Shuud.mn
Сонин хачин
би:
ХУЦДАГ МУУ НОХОЙН ГӨЛӨГ ШҮҮ ЭНЭ ХҮРЭЛСҮГ ОЛОН ЖИЛ МАЛГАЙГҮЙ ХУЦАЖ БАЙГАА ХУДАЛЧ АРААШ ХУТАГЛДАГ ХӨГИЙН ГАР ШҮҮ ..МАН ХЭЗЭЭЧ МОНГОЛЫГ МАНДУУЛАХГҮЙ НЬ ЭНЭ ЗУУН ЖИЛ НЬ ХАРУУЛЛАА ЭД НАРТ МЯНГАН ЖИЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА Л ДАА ..ХАХА ӨӨРСДИЙХ НЬ НАС ГҮЙЦЭХГҮЙ ЧАДАРЦГААХ БИЗ ДЭЭ ..ХАХА
2021-03-02
1990 on hurtel ur hundultuus hun ardaa sain hamgaalsan shigee..:
odoo ene zambaraagui ur hundultiig tas horimoor bnaa.MGL ulsiin hun amiig 5 say hurtel ni horigloh heregtei.yadaj huuchinii ur hundult hiihed hurlaar ordog nas zaadag bolmoor bnaa.herev Ardchilal 2000 ond garsan bol ter ued MGL ulsiin hun am 4say bolchihson odoo 5say garan bolchihgui yu.Butcaad yavuulsan ter ih huurhun ursiig Burhan urshuuj MGL doo ergen hurdan turuurui!!! Etcest ni ZAH ZEEL ediin zasgaa telne ,usgunu geed uhchihgeed baihiin ter chin HUN shuu dee. Oluulaa bol huchtei. MGL iin URS MASH OLON BOLOH BOLTUGAI ! ! ! HURAI HURAI HURAI
2021-03-02
зочин:
Хошногны ац
2021-03-02
Зочин:
Новш.........................
2021-03-02
zochin:
bolij vz ard tvmen hoshin shogoos chin zalhaad ehelsen shv
2021-03-01
Зочин:
Сүртэй ярина хийсэн юм байхгүй худалч одоо бас сүржгэнж эхлээ юу ерөнхийлөгч болвол ард түмн ий төлөө биш Ман ын ажлыг хийх юм шиг байгаан тийм учраас ерөнхийлөгчид тэнцэхгүй нөхөр
2021-03-01
Иргэн:
Сайдаа хийж чадахгүй буусан хүн ерөнхийлөгчид чадахгүй, амласандаа хүрдэггүй, Засгийн газар огцорлоо гээд эргээд засгийн газарт охуулсан гишүүдээ, итгэхэд хэцүү урвамтгай туйлбаргүй хүн
2021-03-01
зочин:
1990 оноос хойшхи МАН бол максизмын үзэл санаанаас урвасан хулгайч, худалч, дээрэмчин, луйварчин, тонуулч, оффшорчин, зальтан, гэмт хэрэгтнүүд, хорвоогийн хамгийн адгийн шаарнуудын цуглуулга, мафийн бүлэглэл юм.
2021-03-01
Зочин:
Бузар худалч минь хол очиж зайл
2021-03-01
зочин:
Ерөнхийлөгчийн сонгуулын өмнө ид тулалдаж байна. Нэг талаас МАНАН бүлэглэлээс ард түмэндээ байгалийн баялагийг авч өгөх гэсэн ерөнхийлөгч Баттулгын бүлэглэл, нөгөө талаас ард түмнээс байгалийн баялагийг булааж авсан МАНАН-гийн буюу экс ерөнхий сайд Сү.Батболдын бүлэглэл хоёр хоорондоо үхэх сэхэхээ үзэх гэж ид тулалдаж байна. Экс ерөнхий сайд У.Хүрэлсүх аль хэдийнээ Сү.Батболдын бүлэглэлд элсэн оржээ. Монголын хоосорсон боловч ухаалаг ард түмэн хэнийг Ерөнхийлөгчөөр сонгохоо У.Хүрэлсүхийг ерөнхий сайдын хариуцлагтай албаа хаясан тэр өдөр шийдчихсэн юм. Одоо У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдох нь байтугай улс төрийн жинхэнэ үхдэл болсон, улс төрийн карьер нь нэгэнт дууссан. Монголчууд ухаалаг шүү. Ийм ухаалаг ард түмнийг заяа нь түшдэг юм
2021-03-01
Зочин:
Марксизмын үзэл санаагаар зэвсэглэсэн, монгол орныг 70 жил үсрэнгүй хөгжүүлсэн МАН-ыг 1990 онд нугасыг нь таслаж хороочихоод, марксизмын үзэл санаанаас урвачихаад одоо МАН-ын заламжлагчид болж 100 жил гэж жүжиглэх нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй юм.Гэтэл Хятадын коммунист нам 100 жил марксизмын үзэл санаанаас урвалгүй хятад орноо үсрэнгүй хөгжүүлж дэлхийн тэргүүлэгч гүрэн болгож чадлаа. Харин МАН 100 жил гэж сүүлийн 30 жил жүжиглэгсэд Монголыг дэлхийн хамгийн ядуу буурай орон болголоо. Хохь чинь усан тэнэг үхэр монголчуудаа.
2021-03-01
Hugjiee:
Uls turiin toglolt hiigeed hetsyy yed ard tymnee orhison gej oilgoson.hend ch itgeh hereggyi
2021-03-01
Х.Баттулга биш МАН авторитар дарангуйлал тогтоохын өмнө тулж ирлээ .
2021-03-01
Хятадын эрлийзүүд Сүхбаатар жанжинг хорлож хороогоод түүний бүтээсэн МАН-д эзэн сууж монголчуудыг тамласан 100 жилийн баяр болж байна. Монгол хүмүүс байсан бол 100 жилд улсаа хөгжүүлж чадаагүйдээ ичиж Сүхбаатрын өмнө амиа хорлох байлаа даанч хятадын эрлийзүүд болохоор баяр тэмдэглэж байна шүү. МАН-хан Орос улсын коммунистуудтай нийлж Цэдэнбалыг алж бүх цол шагналыг нь хураасан. Одоо МАН-хан боловсон хүчнээ Хятадын коммунист намтай хамтран Хятад улсад бэлтгэж байна. МАН-г сонговол удахгүй Өвөр монгол шиг л болно шүү монголчуудаа өөр хэлэх үг алга
2021-03-01
Хятадын гар хөл болсон МАН-хан олон сайхан монгол эх орончдыг хэлмэгдүүлж буудсандаа
2021-03-01
Монголын Ким Жон Ун:
Үхэрсүг Ким Жон Ун болохоор зүтгэж байна. Ким Жон Ун болоход боловсрол үнэхээр дутна даа.
2021-03-01