Н.Энхбаярын НҮҮДЭЛ, эрх баригчдын СУУДАЛ
2021-03-01 17:06
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол улсад улс төрийн хүчин байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын үүсэн байгуулагдсан өдрөөр  Эх орончдын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил МАН-ын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиолоо. Эрх баригч хүчин цар тахлын үеийн дэглэмтэй холбоотой сүрт баярын хурал зохион байгуулалгүй, уламжлал ёсоор их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ингэхдээ МАН-ын удирдлагууд нэгэн цагт өөрсдийг нь байтугай байтугай Монголын төрийг тэргүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт олны өмнө гарлаа. Ингэхдээ МАН-ын удирдлагууд анх удаагаа намаасаа туурга  тусгаарласан экс даргатай хамт хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа үзэгдэл биш. 2016 оны сонгуулийн жил Эх орончдын өдрөөр тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолд хамтдаа байлцсан. Тухайн үед нэг угшилтай хоёр нам нэгдэх нь гэсэн эргэлзээ, тээнэгэлзээг хоёр намын удирдлага олон нийтэд төрүүлж чадсан. Гэсэн хэдий ч цаг хугацааны хуваарийн дагуу сонгууль явагдаж, улс төрийн хүчнүүд тус тусдаа өрсөлдсөөр ирлээ.  Эх орончдын өдрийн мэндчилгээндээ МАН-ын дарга У.Хүрэлсүх:

 

- Монгол Ардын Нам түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулагч улс төрийн хүчин байсан. Цаашид ч үнэт зүйлээ алдалгүй, итгэл хүлээлгэсэн сонгогч олон түмэндээ амласан амлалтдаа үнэнч байж ард түмэн, эх орныхоо төлөө зүтгэх болно. Эдүгээ Монгол Ардын Намын байгуулсан Засгийн газар газрын тосны үйлдвэр, дулааны цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, олон зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг, музей, орон сууцны хороолол, уул уурхай, авто зам, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг санаачлан өрнүүлж байна. Туурга тусгаар улсаа сэргээн босгож, тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, хадгалж ирсэн эх орончдынхоо гавьяа зүтгэлийг үр хойчдоо бахархан алдаршуулж, үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэн авч явах нь Та бидний эрхэм үүрэг юм. Бид бүтээн босгосон улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, хүн ардаа эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэлээр зүтгэнэ гэдгийг онцолжээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАХН “Төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн суурь зарчимд суурилсан шинэ тогтолцоо дараахи асуудлуудыг шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байна" гээд:

 

1. Байгалийн баялаг нийт ард түмний дундын хамтын баялаг мөн.

2. Ард түмэн төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагууд, албан тушаалтнуудыг бүгдийг нь шууд сонгон байгуулах эрхтэй. Тухайлбал:

3. Гишүүд нь шууд сонгогдох хоёр танхимтай парламент буюу хууль тогтоох байгууллага,

4. Ерөнхийлөгч шууд сонгогдон тэргүүлэх Засгийн газар буюу гүйцэтгэх байгууллага,

5. Шүүгчид нь шууд сонгогдох шүүх байгууллага гэсэн таван асуудлыг эрх баригчдаас шаарджээ.   

 

Энэ удаагийн цэцэг өргөх ёслолд МАН, МАХН-ын удирдлагууд хамтдаа гарч ирснийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ээлжит улс төрийн тоглолт гэж олон нийт хүлээж авч байна. Түүнээс бус Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар бутарсан намаа нэгтгэхэд бүхнээ зориулах нь гэсэн мессэж хаяглагдсангүй.  Тэгээд ч Н.Энхбаярыг ямар нэг зорилго өвөрлөж, хэлэлцээгээ үргэлжлүүлж, олон нийтэд өөрийнхөөх хүчийг харуулах гэж ийн явж байгаа гэж ажиглагчид үзэж байна лээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн алсын нүүдэлтэй хүн гэж улстөрчид дүгнэдэг. Тэгээд өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 100 жилийн ой тохиож байгаа. Түүнээс бус салан тусгаарлагдаж, шинээр байгуулагдсан МАХН-ын энэ онд, тодруулбал зургадугаар сарын 24-нд 10 жилийн ой тохионо.  Учир нь Улсын дээд шүүхэд бүртгэгдсэнээр нь намуудыг жагсаадаг. 2011 оны зургадугаар сарын 24-нд УДШ МАХН-ыг бүртгэснийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Н.Энхбаярт барьсан “бэлэг”,  МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын төрсөн өдөрт илгээсэн сюрприз гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. Гэхдээ албан ёсны Эх орончдын өдрийг тэмдэглэх эсэх нь улс төрийн нам, улстөрчийн мэдлийнх. Өнөөдөр дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн хүчнээс хоёрынх н л нэр дурдаж байна. Хэн нэгний илүү эрх ашиг харилцан тохиролцоонд хүргэдэггүй бичигдээгүй хууль улс төрд үйлчилдэг. Энэ удаад ч парламентад үнэмлэхүй олонхи суудалтай эрх баригч хүчин экс намын даргатайгаа нэгдэх бус тохиролцохыг илүүд үзэж буй биз. 

 

Тиймээс ч өнөөдрийн МАН, МАХН-ын удирдлагуудын хамтын цэцэг өргөлт Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулийн хэлэлцээгээр үргэлжилсэн гэх бор шувуу нисч  байна.  Хэлэлцээ тохироонд хүрч чадсан эсэхийг сонгуулийн үр дүн л харуулна. 

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МАН нам Ганбаатарыг худалдаж авах гээд бүтнлгүй боллоо доо,
2021-03-17
Irgen:
Cag hugacaanii erheer Hyrelsyh.Enhbayar metiin ynen hudalch nyyr carai ilerch baina.odoo ene met huuramch nuhdiig mongol turuus bushuuhan zailuulah yumsan.
2021-03-03
зочин:
Энэ ярьсан юмаа гэрээ хийж баталгаажуулж зарим зүйл байгалын баялаг ард түмний өмчииг хурдан шийд. Шийдэхгүй бол худал. М.А.Н их худалч шүү. Хий аваад байна,олон жил худал. ярив.
2021-03-02
Зочин:
Монголд олон нам хэрэггуй нэгдэж нийлэх хэрэгтэй хоер нам байхад л болно шуу дээ
2021-03-02
Хэхэ:
Тэр сүрсүх чинь чамайг аль хэдийн сү батболдод зарчихсан!!
2021-03-02
зочин:
Батшугар УИХ-д сонгогдохыг чи яаж мэдэж байгаа юм. Чи тааж мэддэг таван хаан тамшаалж мэддэг тарлан бух уу
2021-03-02
зочин:
Хүрэлсүг яг ямар ажлууд хийснийг цувуулаад бичдээ хамаа
2021-03-02
Босоо:
Босоо Ганбааг минь хурдан морь үнэ хүргэж байгаа аятай наймаалчих юмаа. Эцэст нь хурдтай үнэ хүрсэн Ганбаагаа үнсэн дээр нь хаялаадаа бузрын хогнууд шүү Та нартай та наргүй Босоо Ганбааг иргэд бүр том босгож ирнээ.
2021-03-02
Зочин:
Банзал хүүхэн шиг улс төрчидийг Хүрэлсүх оройлно гэж бодож яваагүйдээ сонгууль өгөхдөө тэрэндээ уучлалт гуйнаа. Оюунэрдэнийг гайгүй юм уу гэсэн тоглоомын нэг күүклэ болтой. Улсаа хөгжүүлэх гаргалгааг бодож олж чаддаггүй хэр нь янхандалтыг сайн бодож чаддаг ичгүүргүй сул толгойтнууд цүнх дамжин зөөвөрлөгддөг энэ байдлыг халахгүй бол улс минь сэхэл авахгүйнь.
2021-03-02
zochin:
ichih nvvrgvi 2 nvdnii bulai
2021-03-02
үнэн худлыг мэдэх юм алга:
Мах гэхээс"хүт шонхорын" мах,болоод мөнгөн хандивын өмнө МАН өвдөг сөхөрч Тогтмолын хүүггийн шантаажид хүчин мөхөсдөөд шудрагаар хөдөлмөрлөж байгаа эмч мэргэжилтнийг хөмрөглөн ажилгүй болгож байгаа гээд шуугийд байна аа
2021-03-01
хүрэлсүх та хоёр л хорт шүлстэй байх.
2021-03-01
Хуцаа.хол очиж хуц. Гөлийсөн хүрэлсүхийг тэнэг хүн л дэмжинээ.
2021-03-01
Иргэн:
Дутагдалгүй хүн гэж байхгүй. Сүүлийн 30 жил хийж чадаагүй олон ажлыг Хүрэлсүх зоригтой эхлүүлсэн. Зарим алдааг гаргасан. Нөгөө хийсэн маш олон ажил байна. АН хэрүүл хэрээс хэтэрсэн. 1990 онд ардчилал, хувьсгал ярьсан нөхдүүд бараг бүгд олигархи болсон: Элбэгдорж, Бат-Үүл, за тэгээд зөндөө нөхдүүд. Эдийн засаг, засаглалын хямралын жилүүд: 1996-2000, 2012-2016, 2008 оны 7/1 ний үймээн самуун, 17 чингэлэг спирт, түүхийг харвал олон жишээ байна....
2021-03-01
зочин:
Хүрэлсүг яг ямар ажлууд хийснийг цувуулаад бичдээ хамаа
хүрэлсүх эхнэр сансарбилэгтэйгээ хамт ордны ард, хүүхдиин газар дээрэмдээд биднииг дарамталсан. жаргалант мах нэрээр 3 тэрбум хулгайлсан
2021-03-01
үнэн худлыг мэдэх юм алга:
Мах гэхээс"хүт шонхорын" мах,болоод мөнгөн хандивын өмнө МАН өвдөг сөхөрч Тогтмолын хүүггийн шантаажид хүчин мөхөсдөөд шудрагаар хөдөлмөрлөж байгаа эмч мэргэжилтнийг хөмрөглөн ажилгүй болгож байгаа гээд шуугийд байна аа
zochin:
Odoo MAXH-g deed shuuhees hasuul ankh ene 2 hun salgasan odoo ene 2 hun niiluulj baina
2021-03-01
зочин:
1990 оноос хойшхи МАН бол максизмын үзэл санаанаас урвасан хулгайч, худалч, дээрэмчин, луйварчин, тонуулч, оффшорчин, зальтан, гэмт хэрэгтнүүд, хорвоогийн хамгийн адгийн шаарнуудын цуглуулга, мафийн бүлэглэл юм.
2021-03-01
зочин:
Марксизмын үзэл санаагаар зэвсэглэсэн, монгол орныг 70 жил үсрэнгүй хөгжүүлсэн МАН-ыг 1990 онд нугасыг нь таслаж хороочихоод, марксизмын үзэл санаанаас урвачихаад одоо МАН-ын заламжлагчид болж 100 жил гэж жүжиглэх нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй юм.Гэтэл Хятадын коммунист нам 100 жил марксизмын үзэл санаанаас урвалгүй хятад орноо үсрэнгүй хөгжүүлж дэлхийн тэргүүлэгч гүрэн болгож чадлаа. Харин МАН 100 жил гэж сүүлийн 30 жил жүжиглэгсэд Монголыг дэлхийн хамгийн ядуу буурай орон болголоо. Хохь чинь усан тэнэг үхэр монголчуудаа.
2021-03-01
Зочин:
Хүрэлсүхэд яаж атаархаж хорт шүлсээ үсчүүлсэн ч Монголын ард түмэн дэмждэг хүн!
2021-03-01
Хэхэ:
Тэр сүрсүх чинь чамайг аль хэдийн сү батболдод зарчихсан!!
хүрэлсүх та хоёр л хорт шүлстэй байх.
Хуцаа.хол очиж хуц. Гөлийсөн хүрэлсүхийг тэнэг хүн л дэмжинээ.
Юу үнэн:
Энэ үнэн харагдаж байна
2021-03-01
Намбарын хүү чадахгүй:
Хүрэлсүг, Энхбаяр бүгд албан тушаалын, намын даргын донтой яаж таарах вэ дээ. Сайн мууч Энхбаяр МАХН-тайгаа байх дээр биз. Батшугар сайндаа л ганц удаа УИХ-д сонгогдоно. Тэрнээс цааш Намбарын хүү хог дээр үсэрнэ.
2021-03-01
зочин:
Батшугар УИХ-д сонгогдохыг чи яаж мэдэж байгаа юм. Чи тааж мэддэг таван хаан тамшаалж мэддэг тарлан бух уу
Зочин:
Хүрэлсүхэд яаж атаархаж хорт шүлсээ үсчүүлсэн ч Монголын ард түмэн дэмждэг хүн!
Юу үнэн:
Энэ үнэн харагдаж байна
Gadnaas ni samarch bolohgvi bol dotorni orood samrah heregtei.bagabandi bayr nyamdorj m. Enhbold dembrel nar bol amid yavah nvvrgvi bolson urvagchid shvv .
2021-03-01
Зочин:
Хүүк ч намаа задалсан л хүн дээ. Намын нэр солиод нам задарвал хариуцлагыг нь би хүлээнэ гээд байсан. Хүлээгээгүй л дээ. Уул нь энэ хоёр нэгдчихвэл улсад ч ашигтай даа. Засаг тогтвортой болно.
2021-03-01
man sunusunu
2021-03-01
Монголд хоёр том бүлэглэл:
Ерөнхийлөгчийн сонгуулын өмнө ид тулалдаж байна. Нэг талаас МАНАН бүлэглэлээс ард түмэндээ байгалийн баялагийг авч өгөх гэсэн ерөнхийлөгч Баттулгын бүлэглэл, нөгөө талаас ард түмнээс байгалийн баялагийг булааж авсан МАНАН-гийн буюу экс ерөнхий сайд Сү.Батболдын бүлэглэл хоёр хоорондоо үхэх сэхэхээ үзэх гэж ид тулалдаж байна. Экс ерөнхий сайд У.Хүрэлсүх аль хэдийнээ Сү.Батболдын бүлэглэлд элсэн оржээ. Монголын хоосорсон боловч ухаалаг ард түмэн хэнийг Ерөнхийлөгчөөр сонгохоо У.Хүрэлсүхийг ерөнхий сайдын хариуцлагтай албаа хаясан тэр өдөр шийдчихсэн юм. Одоо У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдох нь байтугай улс төрийн жинхэнэ үхдэл болсон, улс төрийн карьер нь нэгэнт дууссан. Монголчууд ухаалаг шүү. Ийм ухаалаг ард түмнийг заяа нь түшдэг юм
2021-03-01