Илүүдэл жинтэй хүмүүст Пфайзер вакцин үр дүн муутай байна гэв
2021-03-02

Италийн эмч нар Пфайзер вакцин тариулсан хүмүүсийн мэдээллийг судлаад, илүүдэл жинтэй хүмүүст вакцин тариулсны дараа дархлаа сул үүссэнийг тогтоожээ. Энэ талаарх судалгаа medrxiv.org портал дээр нийтлэгдсэн байна. 

 

Пфайзер үйлдвэрийн вакцины хоёр тунг тариулсан 248 эмнэлгийн ажилтны мэдээллийг судлахад илүүдэл жингүй хүмүүст хоёр дахь тун тарьсны дараа дархлаа сайн үүсчээ.

 

"Сонирхолтой нь, бага болон хэвийн жинтэй хүмүүст үүссэн дархлаа нь илүүдэл жинтэй хүмүүсийнхтэй харьцуулахад их байсан" хэмээн судалгаанд өгүүлсэн байна.

 

Таргалалт нь коронавирусийн халдвар авах болон энэ халдварын улмаас нас барах эрсдлийн үндсэн хүчин зүйл болдог гэдгийг эмч нар цохон тэмдэглэжээ. Тиймээс илүүдэл жинтэй хүмүүсийг вакцинд хамруулах үр дүнтэй хөтөлбөр төлөвлөх нь нэн чухал гэж эрдэмтэд өгүүлсэн байна.

 

"Мэдээллээс харахад коронавирусийн халдвар нь таргалалттай хүмүүст илүү хүнд тусч, эдгэрэхэд хэвийн жинтэй хүмүүсээс дунджаар 5 хоногоор илүү хугацаа шаардагдаж байна" хэмээн эрдэмтэд онцолжээ.

 

Өмнө нь, АНУ-ын халдварын ерөнхий эмч Энтони Фаучи коронавирусийн эсрэг вакцины үр дүнг бууруулж болзошгүй хүчин зүйлсийн талаар нэрлэсэн. Түүний өгүүлснээр, коронавирусийн генетикийн хүчин зүйлс вакцины үр дүнг бууруулж болзошгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин