Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
2021-03-02

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 330 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т, 2020.03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

Shuud.mn
Сонин хачин