Өндөр өртөгтэй мэс заслын зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж эхлэв
2021-03-02

Эрүүл мэндийн хуулиудад  2020 оны наймдугаар сард өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтийн зүйл заалтууд 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэв.

 

Ингэснээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн шинэчлэл эхэлж буй бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй авах боломж нээгдэв. Тухайлбал өндөр өртөгтэй хагалгааны зардлыг иргэнээс гаргуулах бус 2021 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ. 

 

Тодруулбал:

 

  • Хорт хавдар

 

  • Харвалт

 

  • Шигдээс,

 

  • Түлэгдэлт,

 

  • Төрөлхийн гажиг,

 

  • Төрөх, эмэгтэйчүүд,

 

  • Халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн  үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх аж.


"Сонгдо" эмнэлэгт энэ оны гуравдугаар сард 4,5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх мэс засал хийгджээ. Уг хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна.  
 

Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлт үйлчлэх учраас иргэн өөрийн эрүүл мэндийн төлөө хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж нээгдэж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zuv.bayarlalaa. ayatai yu daa yadarsan irgedtei uls shyy dee.fb.tv end tendgyi l ene hynd tuslamj geed baih yum baidag bol tuslamaar setgel uvduhuus tsaashgyi aimaar yum
2021-03-02