АНУ өнөөдрөөс Оросын эсрэг хориг тавина

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ ОХУ-ын эсрэг гуравдугаар сарын хоёрны өдрөөс хориг арга хэмжээ авахаар болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Крым ОХУ-д нэгдсэний дараа гаргасан 2014 оны №13661 тоот зарлиг, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх 2005 оны №13382 тоот шинжилгээ болон хими болон биологийн зэвсгийн хяналтын талаарх 1991 оны хууль зэрэг эрхзүйн баримт бичгүүдийг үндэслэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Өмнө нь АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгдэл хийхдээ Вашингтон Орос дахь хүний эрхийн асуудлаар, тэр дундаа Алексей Навальныйтай холбоотой нөхцөл байдал дээр Европын холбоо болон бусад холбоотнуудтай нягт хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ