Хүлээлт үүсгэсэн хаврын чуулган
2021-03-02 11:04

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын чуулганы хугацаанд 75-аас доошгүй хоног хуралдахаар заасан. Тиймээс чуулганы хуралдах хугацаа нэмэгдсэнээр ээлжит чуулганы эхлэх хугацаа наашилж билээ.

 

Намрын чуулганыг завсарлуулсны дараагаар Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах саналыг УИХ-д хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн ээлжит бус чуулганыг хуралдуулах саналд Улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд амарч, завсарлаад байж таарахгүй гэдгийг онцлоод

  • Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээр дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих зорилготой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх,

  • Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,

  • Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн. Цаашлаад Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдээс ч ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа дэмжихийг уриалаад тусыг эс олов.

 

Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгож,, аж ахуйн нэгжүүдээ дэмжих санал бол Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээний сюрприз байсан. Энэ саналд эрх баригчид түдгэлзсэн байр суурь илэрхийлсээр өнөөдрийг хүрч  байна. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хэлэлцэнэ гэснээс дэмжинэ гэдгээ илэрхийлээгүй бол УИХ-ын дарга дөрөвдүгээр сард тэтгэвэрийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох талаар үг унагасан байдаг. Сураг алдарсан "нэг сая төгрөг"-ийн чимээ хаврын чуулган, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд дахин сөхөгдөх нь дамжиггүй. 

 

Харин намрын чуулган завсарлахтай зэрэгцээд байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө” хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлэх эхэллээ тавиад байна. Энэ нь Ерөнхий сайдын дэвшүүлсэн цар тахлыг богино хугацаанд даван туулах, Эдийн засгийг сэргээх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг төлөвшүүлэх дөрвөн зорилтын нэг. Нийслэлд хатуу хөл хорионы дэглэмжийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдал шилжин, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа энэ үед бизнес эрхлэгчид 10 их наяд төгрөгийн хүрээнд хэрэгжих Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг илүүтэй сонирхон судалж байна.  Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарим хууль, тогтоолын төсөлд ч өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа. Тиймээс хаврын чуулган эхлэхээр хэлэлцэхээр товлосон хууль тогтоолын төслөөс гадна цаг үеийн асуудлаар Засгийн газар, гишүүд ч хууль санаачлан өргөн барих биз. Хаврын чуулгантай зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгууль цаг хугацааны хуваарийн эхэлнэ. Тиймээс энэ хаврын улс төр ширүүхэн үргэлжилнэ. Тиймээс олон нийтийн тухайд улстөрчдийн тэмцлийн шуурганд өртчихгүйхэн, эрүүл мэндээ хамгаалж, ажлын байр, хувийн бизнестээ анхаарах нь хувь илүү биз ээ. Төр түвшин, түмэн олон амгалан байг.

 

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт  

 

Уг тогтоолын төсөлд  дурдсанаар 2021 оны хаврын  ээлжит чуулганы хугацаанд

 

1/"Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

2/"Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

З/"Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын

 

төсөл;

 

4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;

 

5/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;

 

6/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

 

7/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

8/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

 

9/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

 

10/Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

 

11/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

12/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

13/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

14/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

15/Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;

 

16/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 

17/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

18/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

19/Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

21/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

22/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

23/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл;

 

24/Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;

 

25/Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;

 

 26/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

27/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

 

28/Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл;

 

29/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

30/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

31/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

32/3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

ЗЗ/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

34/Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл;

 

35/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

36/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;

 

37/Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

38/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

 

39/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

 

40/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

41/Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;

 

42/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

 

43/Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

44/Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

45/Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

46/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

47/Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

48/Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

49/Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

 

50/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.        

 Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Намынхаа дарангуйлалд орчихсон хэдэн зомби бүх л зүйл дээр гар өргөөд л санал нэгтэй батлаад л ,Гоё их хурал шүү , Гишүүд үг хэлэх ч эрх байхгүй сөрөг хүчин жоохон шүүмж хэлээд эхлэнгүүт микропоныг нь шууд хаачихна,Нам нь төрийн дээр гараад суучихсан ийм л парламент Монгол улсыг удирдаж бн даа ,
2021-03-18
pisdanuud hund uguuchtei yum hiigeesei
2021-03-02
mgbvgu:
Чуулганаа хийж ОРФ ирсэн ОФФШОРЫГ хурааж. ГАДААД Өр өө ТЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ БНА6!!!
2021-03-02
mgj:
Яг үнэн, Амарч ханахгүй юмаатэгээд ч ОФФШОРООС орж ирсэн мөнгө ДЭЛ СУЛ АВИЛГАЧДЫНХАА ГАРТ бна ЭНИЙГ ХУУЛИЙН дагуу шийдэж, ГАДААД ӨР өө ТЭГЛЭМЭЭР бна ШҮҮ!!! ҮГҮЙ бол тарцгаа!!!
2021-03-02
Намрын чуулганыг намарт нь дуусгах хэрэгтэй!Ямар гавьяа байгуулчихаад завсарлаад амараад байдаг мануухайнууд вэ?Та нар ямар угсаа залгамжласан ван гүнтэнүүд үү
2021-03-02
mgj:
Яг үнэн, Амарч ханахгүй юмаатэгээд ч ОФФШОРООС орж ирсэн мөнгө ДЭЛ СУЛ АВИЛГАЧДЫНХАА ГАРТ бна ЭНИЙГ ХУУЛИЙН дагуу шийдэж, ГАДААД ӨР өө ТЭГЛЭМЭЭР бна ШҮҮ!!! ҮГҮЙ бол тарцгаа!!!