Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 хувьд урвал илэрч байна
2021-03-02 11:30

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.02/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Нийслэлийн хэмжээнд 22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамруулах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, вакцинжуулах үйл ажиллагаанд дайчлагдан ажиллах бусад салбарын хүмүүсийг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвал, хүндрэл, байдлыг дархлаажуулалтын хүрээнд тогтмол хянаж байгаа. 

 

Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Нийт вакцинд хамрагдсан хүний 50-60 хувьд нь вакцины дараах хариу урвалууд илрэхээр байгаа.  Манай улсын вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь вакцины дараах урвал илэрч байна. Тухайлбал, халуурах, толгой өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг илэрч байгаа. Эдгээр шинж тэмдэг 2-3 хоногт алга болж байна. Шаардлагатай тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг эмчийн заавраар хийнэ. Одоогийн байдлаар вакцины дараах  ноцтой хүндрэл, урвал бүртгэгдээгүй, дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Сугар:
Сахартай хүн хятад вакцин хийлгээдсахар өгсөөд бна яаж хариб арга хэмжээ авах вэ
2021-03-29
1 байшин авах гэсэн чинь мөнгө хийх үнэхээр амаршүй байна. Ардчилсан намынхан хувьчлал хийхдээ УБ ын хамаг гуанз дэлгүүр үйлдвэрийн барилгуудыг үнэгүй зүгээр явцгаасан. Би ч гэсэн монголын иргэн. Надад байшин өг.би ч гэсэн зүгээр суугаад лангууны түрээсийн мөнгө хурааж аваад зүгээр сууж баяжмаар байна. Ардчилсан намынхан шиг
2021-03-02
Иргэн:
Ямар удаан дарга нар вэ? Гадаад оронд манайх шиг маяглахүй байна.Наад вакцинуудын талаар мэдээллээ ил тод өгөөчөө.Гадаадад ил тод болсон вакцинуудыг туршаад аль вакцин нь илүү сайн гэдгээ аль хэдийн мэдсэн байна.
2021-03-02
Гэрэл:
ЭМЯ вакцинжуулах ажлыг маш муу зохион байгуулж байна Төрийн болон хувийн бүх эмнэлгийг татан оролцуулах хэрэгтэй Аймаг сумын эмнэлгүүдээр тараагаад хийлгэ Эсвэл булчинд тарьж чадахаа больсон юм уу Хий хоосон сүржигнэж эмчийн үзлэг хүлээлгэ энэ тэрээ багасгаач Вакцинжуулах бэлтгэл хангагдсан гээд бсан хаана байна Өдөрт 1400 хүнд хийх хурдаар 2.1 сая хүнд 2 удаа тарина гэхэд 8.2 жил хэрэгтэй болно Тооцоо төлөвлөгөө бна уу
2021-03-02
Орос эсвэл хужаа руугаа зайлаад тэндээ ясаа тавих эрх чинь байгаашд хөгшиг төгцөг минь
2021-03-02
Зочин:
Зөвхөн дүүргүүдийн эмнэлгийг л ашиглаад байх юм. Төрийн тусгай албан хаагчидын нэгдсэн эмнэлэгт энэ олон цагдаа хууль шүүх, төрийн албан хаагчидынхаа шинжилгээ, вакциныг хийгээч ээ. Бүтэн жил дүүргийн эмнэлгүүд үндсэн ажлаа хийж чадахгүй, эрүүл мэндийн даатгалаас авах санхүүжилт нь тасраад 4 сараас 0 зогсох, өрөнд баригдаж дуусч байна. НЭМГ гэж арчаагүй байгууллага дүүргээ тамлахаас дээшээгээ юм дуугарч чаддаггүй. ЭМЯ нь яагаад 3-р шатлалын эмнэлэг, хувийн эмнэлгүүдийг PCR шинжилгээ, вакцинжуулалтанд нь дайчилж болдоггүй юм бэ. Дээрэлхэж загнаж чаддагаар нь дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгийг л зовоох юм. Тэд чинь бас адилхан л хүмүүс. Бүтэн жил л тамлуулж махлууллаа. Ямар ч урамшуулал, дэмжлэг байхгүй, Дүүрэг нь дарамталж загнана, нийслэл нь загнана. Ямар ч бодлого тооцоогүй шийдвэрүүд гаргачихаад их попорч зарлана. Эрүүл мэндийн салбар тэр дундаа нийслэлд байгаа бүх эмнэлгүүдийг эрх тэгш оролцуулмаар байна. Байгаа дүүргийн эмнэлгүүдийн барилга байшин, өрөө тасалгаа, зай талбай гээд үнэхээр бүтэхгүй, ганц нэг дүүрэг нь тухайн дүүргээс сонгогдож байсан улс төрчидийн УИХ-д гарах гэсэн шоу, амлалтаар баригдсанаас ихэнх нь эмнэлгийн зориулалтын барилгагүй, зай талбайгүй, дээрээс нь үндсэн ажлаа хийж чадахгүй, шинжилгээ авах, вакцин хийх ажилд хамаг анхаарал нь төвлөрөөд үндсэн үйл ажиллагаа нь тасалдаж эрүүл мэндийн даатгалын сангаас авч чадах төсвийн гүйцэтгэлээ биелүүлэхгүй 3 сар болж байна. 5-6 сард өрөнд баригдаж бүгд дампуурч зогсох байх. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ? Муйхар бодлогогүй шийдвэр гаргасан тэнэгүүд үүрэхгүй. Бас л дүүргийн эмнэлгийн дарга нарыг загнаж туг тахин өөрсдийнхөө цүнх баригчидыг л сонгоно. Үнэхээр шударга бус байна.
2021-03-02
Вакцины туршилт явагдаж бгаа юм бишүү.Өчигдөр Нарангэрэл нь маш бага 20 хувьд нь хүндрэл илэрч байна гээд бсан . Өнөөлөр нөгөөдөх нь 40 хувьд нь илэрч бна гэчихлээ.Эд нар илт худал хэлээд бгаа нь ганц алхаадд л баригдаж бнадаа.
2021-03-02
зочин:
Зөвхөн Орос вакцин хийлгэмээр байна. Гэтэл Америкийн бууны нохой ДЭМБ нь Оросын вакцины эсрэг худалдааны шууд биш (далд) хориг тавиад байх юм. Манай Монголын бүх улс төрчид 1990 оноос хойш Америкийн ов мэхэнд гүнзгий автжээ. Одоо бид яах юм вэ? Үндсэн хуулинаас "Чөлөөт зах зээл, ардчилал" гэсэн үгнүүдийг авч хаяд "Марксизмын зарчмыг баримтлах" гэсэн үгнүүд оруулах хэрэгтэй болжээ. Хөрш агуу их Хятад гүрэн Үндсэн хуулиндаа Марксизмын зарчмыг тунхаглаад Сүүлийн 30 жилд дэлхийн тэргүүлэгч гүрэн боллоо шүү дээ. Гэтэл манай усан тэнэг улс төрчид хүний дэргэд Марксизм гэж хэлэхээсээ ичдэг болсон. Яагаад гэвэл тэд Максизмын мөн чанарыг огт ойлгодоггүй бөгөөд зөвхөн ардчилал, чөлөөт зах зээл гэдэг үгийг хоосон цээжилсэн. Иймээс Монгол улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хоцрогдсон, дааж давшгүй гадаад өртэй, үгүйрэн хоосорсон, өвчлөл, ядуурал, гуйлганчлилаар дүүрсэн, ёс суртахуунаар бүрэн дампуурсан улс болж хувирсан.
2021-03-02
Орос эсвэл хужаа руугаа зайлаад тэндээ ясаа тавих эрх чинь байгаашд хөгшиг төгцөг минь