Б.Амархүү суллагдаж, ард түмнээс уучлал хүсэв
2021-03-02 14:34

Дуучин Б.Амархүүгийн хорих ял дуусгавар болж суллагджээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав ээж, амраг хань, алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би том алдаа хийсэн. Би  өөрийн дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсч байна. Дахин итгэлийг тань алдахгүй ээ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү" хэмээн бичсэн байна. 

 

Хэргийг эргэн сануулахад:

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /2019.10.29/ дуучин Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаагаад байсан.

 

Харин Улсын Дээд шүүх Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тодруулбал Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

 

 

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Оросын “Народный артист-3” шоунд Монгол хүн түрүүлсэн нь Борхүүгийн Амархүү байв. Цаг хугацааны хувьд одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 он. Ингэж тэр хөрш оронд “од” болон гялалзаж элэг нэгт монголчууд нь эх орондоо ирэхийг нь сэтгэл догдлон хүлээж, харь орны урлагийн ертөнцөд гялалзан буйг нь холоос харж, хайрлан биширч суулаа.

 

Харамсалтай нь 2019.10.29-ний өдөр тэрбээр шүүхээс ял сонссон билээ. /Шүүх танхимаас бэлтгэсэн сурвалжлагыг ЭНДЭЭС унших боломжтой/

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uhaantai l huu bna.
2021-03-03
зөв өө зөв, одоо муу хүнтэй нөхөрлөхгүй, муу зүйл хийхгүй мөрөөрөө амьдрах хэрэгтэй.
2021-03-02
зочин:
НЭГ ИХ АРД ТҮМЭНСЭЭД ЯАХАВ ЭЭ, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ!
2021-03-02
ИОГ, БЯСАЛГАЛД ЯВ . .:
ҮЕРХЭЖ НӨХӨРЛӨХ НАЙЗ НӨХӨДӨӨ ЗӨВ ТАНЬЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. БУСДЫН ДОТООД САНААГ ОЛЖ ТАНИХ ХЭЦҮҮ БӨГӨӨД САЙН МЭДЭХГҮЙ ХҮН БҮРТ ӨӨРИЙН ХУВИЙН ОРОН ЗАЙГАА БҮҮ НЭЭ. ТАНИЖ МЭДЭХГҮЙ ХҮНД, САЙН МЭДЭХГҮЙ ХЭНД Ч ХААЛТТАЙ БАЙ. БААХАН МЭДЭМХИЙРЧЛЭЭ. СЭТГЭЛ САНААГАА ТАЙВШРУУЛЖ, ИОГ, БЯСАЛГАЛД ЯВААД ДАРАА НЬ ГЭГЭЭЛЭГ УРАН БҮТЭЭЛ ИЙН АЖИЛДАА ОРВОЛ ЯМАР ВЭ
2021-03-02
зочин:
НЭГ ИХ АРД ТҮМЭНСЭЭД ЯАХАВ ЭЭ, ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ!
ХОГИЙН ХАР ТАМХИЧИН ХУДЛАА ЯРИХ ЮМДАА. ХАР ТАМХИЧИД ЗАСРАХ УУ. ХАЙРАН САЙХАН ААВ ЭЭЖ ЭХНЭР ХҮҮХДИЙН НЭР БУЗАРЛАСАН ХАР ТАМХИЧИД ЗАСРАХ УУ.ҮГҮЙ.
2021-03-02
ОДОО ТЭГЭЭД ДАХИЖ ДАЛЬЖИГНАЖ ХАР ТАМХИ ГЭХГҮЙГЭЭР ХҮН ШИГ АМЬДАР ДАА. АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙХ Ч ЯАХАВ. ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ Л УУЧЛАЛ ГУЙ. ТЭД ЧИНЬ Л ЗОВЖ БАЙГАА. ХИЙ ДАЛДАГАНАСАН, УРЛАГИЙНХАН, ХИП-ХОП ГЭСЭН ХЭДЭН ТЭНЭГ ЮМНУУДААСАА ХОЛ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭДНЭЭС ОЛИГТОЙ ЮМ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА ШҮҮ. ОДОО ТЭР ДЭЛГЭРМӨРӨН ТЭНЭГИЙГ БАС ХАР. ХУВИЙН АМЬДРАЛАА ИНГЭЖ ОЛОН НИЙТЭД ТАВЬЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬМООР ЮМ. БАС Л АРХИ ДАРС, ХҮҮХЭН ШУУХАН, ХАР ТАМХИ ГЭЖ Л ЯВДАГ. БАРИГДААГҮЙ БОЛОХООС БИШ БҮР СЭТГЭЦИЙН ЧИНЬ АСУУДАЛТАЙ Ч ЮМ БИЛ ҮҮ...
2021-03-02
zaluu xymyyst ingej aldaj boloxgyi gej sain xelj iim umnaas xoluur yav gej sain zaxij aldaa dutagdalaa xuvaaltsax, yynii esreg ajil zoxiox xeregtei. Ingesneer olon zaluusiig ene auylaas avarch chadna.
2021-03-02
Зочин:
Цаашдаа ухаантайхан байж, алдсан нэр хүндээ өсгөн, дахин тайзан дээрээ гарч ард түмнээ баясгаарай гэж ерөөе. АМЖИЛТ
2021-03-02
za zaluu mini oilgoson bol setgel sanaany daramtguygeer tawrtay moril , khuurkhii genen khongor doo ,
2021-03-02