БНХАУ-ын согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн орлого эрс өсчээ
2021-03-02

Хятадын согтууруулах ундаа үйлдвэрлэгч гол үйлдвэрүүдийн орлого 2020 онд 11.7 хувиар өсч, 179.2 тэрбум юаньд хүрсэн талаар БНХАУ-ын Аж үйлдвэрийн яам мэдэгдсэнийг Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд согтууруулах ундаа үйлдвэрлэгч үндсэн үйлдвэрүүдийн нийт орлого 835.33 тэрбум доллар байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар их байсан гэнэ.

 

Архи, ликерын үйлдвэрүүдэд нийт 7.41 сая килолитр Хятад архи үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.5 хувиар бага байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин