БНСУ-аас 148 иргэн эх орондоо ирнэ
2021-03-02 15:29

 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн  нислэг үйлдэнэ. Энэ дагуу  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

 

Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай-80, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, эрүүл мэндийн шалтгаантай-13, жирэмсэн-3 иргэн байгаа юм. Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин