Нобелийн Энх тайвны шагналд Грета Тунберг, Навальный нар нэр дэвшжээ
2021-03-03

Нобелийн хороо 2021 оны Энх тайвны шагналд нэр дэвшигчдийг баталсан талаараа мэдээлжээ. Хорооны мэдээлснээр энэ шагналыг гардуулж эхэлснээс хойших түүхэнд хамгийн их нэр дэвшүүлэх санал энэ онд ирсэн байна. 

 

"Манайд 329 нэр дэвшүүлэх санал ирсэн. Тэднээс сонгохын тулд нухацтай ажиллах шаардлагатай болсон юм. Өмнө нь 2016 онд 376 санал ирж байлаа" хэмээн Энх тайвны шагналын хорооны нарийн бичгийн дарга мэдэгджээ. 

 

Нэр дэвшигчдийн 234 нь хувь хүн, бусад нь нэгдэл, байгууллагууд гэнэ. Энх тайвны шагналд нэр дэвшигчдийн дунд экологийн идэвхтэн Грета Тунберг, Оросын блогчин Алексей Навальный, Беларусийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Светлана Тихановская, Францын "Шарли Эбдо" сэтгүүлийн сэтгүүлч асан Зейнеб эль Разуи нар багтаж байгаа аж.

 

Түүнчлэн горилогчдын дунд Дональд Трампын нэр багтаж байсан бөгөөд гэхдээ түүнийг эцсийн жагсаалтад багтаах эсэх дээр шагналын хороон дээр ихээхэн маргаан дэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин