Улаанбаатарт 2 хэм дулаан байна
2021-03-03

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.



2021 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.



Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.



Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.



БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. 1-3 хэм дулаан байна.



ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

Shuud.mn
Сонин хачин