Вакцины татан авалт, хамрагдалтын явцыг хэлэлцэнэ
2021-03-03

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.  Өнөөдрийн хуралдаанаар Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай зэрэг 27 асуудал хэлэлцэх төлөвлөжээ. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар, шатахууны хангамж, үнэ, агаарын тээврийг либералчлах асуудлаар,  Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр, Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцах юм байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
bat:
вакцин хийх ажил маш муузохион байгуулалтай удаан явж байна
2021-03-03