Илон Маск Техаст шинэ хот барина

Америкийн бизнесмен, Tesla, Space X компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск Техаст шинэ хот барина хэмээн мэдэгджээ. "Техаст Starbase хот байгуулна" хэмээн Илон Маск Твиттер хуудсандаа бичсэн байна.
Энэ хот Space X сансрын буудал байрладаг Бока-Чика тосгоноос хавьгүй том талбай эзлэх аж. Түүнчлэн энэ хотод нохдод ээлтэй байна гэж тэрбээр мэдээлжээ.
2020 оны сүүлээр Маск Калифорниос Техас руу нүүж очсон гэнэ. Өмнө нь Илон Маск Ангараг гараг дээр хот байгуулахын тулд бүх өмч хөрөнгөө зарахад бэлэн хэмээн мэдэгдэж байлаа. Хүн төрөлхтөн сансарт соёл иргэншил бүтээх, гараг хооронд аялах нь нэн чухал гэж Маск үздэг бөгөөд "Ангараг дээр хот байгуулахын тулд маш их нөөц хэрэгтэй" хэмээн мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ