Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2021-03-03 10:29

Орон нутгийн руу зорчих иргэд ПСР-ын шинжилгээ өгөх журамтай. Энэ нь ачаалал үүсгэхээс гадна шинжилгээний хариу 24 цагийн дотор гарч амжихгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд УОК, НОК-ийн удирдлагуудтай цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцжээ.  Хөдөө орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авах, сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болголоо.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүс орон нутаг зорчиж болно гэсэн шийдвэр гаргаж болоогүй юм байх даа
2021-03-04
ХаанахынХаанахын бакцин хийх гээд бга вэ?:
Тодорхой хариу байна уу?
2021-03-03