Төлийн байр шатаж байсныг унтраажээ
2021-03-03 10:41

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хойд хар сайр” гэдэг газар 03.02-ны өдрийн 09:00 цагийн үед өвөлжөө шатсан байна. Тус сумын Бүрэнхаан багийн даргаар ахлуулсан иргэд малчин Х-ын 45х45, 50х50 метрийн хэмжээтэй өвөлжөөний хашаа, 4х4 метрийн хэмжээтэй төлийн байр шатаж байсныг ажиллаж унтраажээ.  Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин